ЭДИЙН ЗАСАГ

Татварын дарамтаас залхсан "Kincora Copper" алт, зэсийн "Хүрэл үнэг" төслөөс бүрэн гарч, Монгол компанид худалдлаа

Канадад бүртгэлтэй “Kincora Copper” компанийн эзэмшлийн “Хүрэл үнэг” алт зэсийн орд нь Дорноговь аймгийн 22 мянган га талбайг эзлэх бөгөөд Оюу Толгой, Цагаан суваргын ордтой геологийн тогтоцоор нэг байршилд багтдаг орд. Энэ орд Рио Тинто группийн анхаарлыг мөн татаж байсан энэ орд нь эдийн засгийн ач холбогдол, ирээдүйд өгөх өгөөжийн хувьд чухал ордуудын тоонд ордог билээ. 

2006 онд “Айвонхау Майнз” хайгуулын ажлыг хийж байсан бөгөөд 0.5-1.5 хувийн зэсийн агууламжтай хүдрийн дээжийг уг ордоос илрүүлж, 1200 метрийн гүнд хийсэн өрөмдлөгөөр тонн тутамд 1.5 гр алт байгааг тогтоож байсан юм. 

"Хүрэл үнэг" орд — гол үзүүлэлт
22,000 га
Талбайн хэмжээ (Дорноговь)
1.5 гр/т
Алтны агууламж
1200 м
Өрөмдлөгийн гүн
0.5–1.5%
Зэсийн агууламж
72
Өрөмдсөн цооног (2017)

2017 онд хайгуулын лиценз бүхий нийт талбайн 10 орчим хувьд хайгуулын ажил хийж, 72 цооног өрөмдсөн бөгөөд өрөмдлөгөөр зэсийн эрдэсжилт байгаа нь батлагдсан. 

Монголын талаас уг төсөл дээр 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмалын газраас гаргасан нэгэн шийдвэр хэрэгжиж эхэлсэн нь Ашигт малтмалын 106 лицензийг хүчингүй болгосон. 

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олгогдсон дээрх 106 лицензийг эзэмшиж байсан компаниуд 2013 оны эхнээс эзэмшиж буй газар дээрээ хайгуул, олборлолт хийх бүрэн боломжгүй болгосон гэсэн үг. Тухайн үед хүчингүй болсон 106 лицензийн 31 нь 19 сая ам.долларын ажил хийгээд байсан бөгөөд дахин 36 сая ам.долларын бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байсан ч ийн зогсоосон. Дээрх хүчингүй болгосон лицензүүдийн дотор “Kincora Copper”-ын хоёр лиценз багтаж, үүний дараа тус компани Монгол дахь хайгуулын салбарын хөрөнгө оруулалтаа долоон сая ам.доллараар бууруулахад хүрсэн.

Ингэхдээ тухайн үед тун хачин явдал болж байсан нь шинэ хууль, эрх зүйн орчны зохицуулалтын дагуу лицензийн эздийг дахин шалгаруулав. Уг шалгаруулалтад тус компани мөн л дахин оролцож, лицензийн эзнээр шалгарсан. Ингээд эцэст нь “Kincora Copper” 12 жилийн хугацаанд лиценз эзэмших эрхээ дахин олж авсан юм. Угтаа өөрийн эзэмшсэн лизенцээ цуцлуулж, дахин өрсөлдөөд өөрийн болгож авсан түүхтэй. Энэ нөхцөл байдлаас үүдэж компанийн зүгээс шүүхдэж, гурван шатны шүүхийн шийдвэр гарч, тус компани хоёр лицензээ эргүүлэн авах эрх нь нээгдсэн.

Энэ асуудлын талаар “Kincora Copper”-н ТУЗ-ийн дарга асан Оливер Тервалл “Татварын байгууллага нь ашигт малтмалын лицензийн эзэмшилд өөрийн үнэмлэмжээр татвар тогтоогог өндөр эрх мэдэлтэй ганц ч улс дэлхийгээс олоогүй” хэмээн мэдэгдэж байв. 

Улмаар татварын маргаанаас залхсан “Kincora Copper” Монгол дахь хөрөнгүүдээ зарахаар болсноо 2023 оноос зарлаж эхэлсэн. Үндсэндээ “Kincora Copper” Монголын тал бүрийн дарамтаас залхсан гэхэд болно.

Ингээд уг асуудлыг эцэслэж 2024 оны 10-р сард Монголд Оюутолгой шиг өгөөжөө өгөх боломж бүхий “Хүрэл Үнэг” төслийг 450 мянган ам.доллартой тэнцэх хэмжээний хувьцаа болон бэлэн мөнгөн дүнгээр тохиролцож “Woomera Mining”-д худалдсан юм.

“Woomera Mining” компани албан ёсоор “Хүрэл үнэг” ордыг өөрийн болгож шилжүүлэн авсны дараа компанийнхаа нэрийг 2024 оны 12-р сард “Orbminco” болгож өөрчилсөн бөгөөд Монгол улстай татварын маргааныг эцэслээгүй хэвээр байв. 

2025 оны 8-р сард тус компани хууль эрх зүйн тодорхой байдал бүрдэх хүртэл Монгол дахь цаашдын хайгуулын ажлаа түр зогсоох болсноо зарласан юм. 

Гэвч үүний дараахан “Orbminco” компани “Kincora Copper” компанитай хийсэн хэлцлээ цуцлаж,  цаашид тус орд дээр хайгуулын ажил дахин хийх эсэх асуудал гацсан. 2025 оны 11-р сард “Kincora Copper” компани “Хүрэл үнэг” төслийг нэмэлт зардал гаргалгүй эргүүлэн авсан талаараа мэдэгдэл хийсэн. Ийн буцаан авсныхаа дараа уг төсөлдөө шинэ хөрөнгө оруулалт татах, хайгуул хийх зэрэг олон талт боломжуудыг судлаж байгаа хэмээж байсан юм.

Гэсэн ч энэ онд албан ёсоор тус компани Австрали дахь алт, зэсийн төслүүддээ төвлөрөхөөр Монгол дахь хөрөнгүүдээ худалдах 10 сая ам.долларын дүнтэй хэлцлийг эхлүүлснээ албан ёсоор зарлажээ. Уг мэдээллийн араас Монгол дахь "Түмэн айл көүл" ХХК-иас тэдэнд 1.5 сая ам.долларын урьдчилан төлбөр санал болгож, Монгол дахь охин компагниудыг 100 хувь шилжүүлэн авах онцгой эрхийг тус компанид өгөв.

"Хүрэл үнэг" төслийн он цагийн товчоо
2006–2026
  • 2006
    Айвонхау Майнз хайгуул хийв
  • 2013.10.30
    Ашигт малтмалын 106 лиценз хүчингүй болов
  • 2023
    Kincora Copper Монгол дахь хөрөнгөө зарна гэв
  • 2024.10
    Woomera Mining-д $450 мянгаар зарав
  • 2024.12
    Woomera нэрээ Orbminco болгов
  • 2025.08
    Orbminco хайгуулаа түр зогсоов
  • 2025.11
    Kincora төслөө буцаан авав
  • 2026
    $10 сая хэлцэл; Түмэн айл көүл $1.5 сая урьдчилгаа санал болгов

"Түмэн айл көүл" ХХК нь 2014 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн Ногоон тал, Довцог худаг зэрэг байршлуудад нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг уул уурхайн компани аж. Тус компани "Kincora Copper"-т 10 сая ам.долларыг энэ он дуустал хувааж төлөх нөхцөлтэйгөөр хэлцэл хийжээ.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
43 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм том төсөл гаднын хөрөнгө оруулагчдыг үргээдэг байж болохгүй ээ

Зочин
Зочин

Ингээд л хужаа авдаг

Зочин
Зочин

Барууны компаниудыг шахаж гаргаад , удахгүй хятадуудаар дүүрнэ. Оюутолгойтой тохиролцоонд хүрэхгүй бол хужаа нарт зараад гараад явна биз. Тэгээд хулхи эх орончид юу гэхийг нь харъя даа .

Зочин
Зочин

Өөрсдөө ашиглаж чадахгүй байж хөрөнгө оруулагчдаа шахдаг нь харамсалтай

Зочин
Зочин

Монгол компани авсан нь сайн мэдээ ч цааш нь хөдөлгөж чадах уу

Хотын иргэн
Хотын иргэн

За тэгээд нэг олигархи нь дээрэмдэж аваал юу ч хийж чадахгүй дахиад 20, 30 жил дарах биз дээ.

Зочин
Зочин

Татвар хууль нь ойлгомжгүй болохоор компаниуд зугтаад байна даа

Зочин
Зочин

Oyu tolgoi shig boloh bolomjtoi ord geheer sonirhol tataj bn

Бодит байдал
Бодит байдал

106 лицэнзийг 1өдөр бүгдийг олгохдоо,тухайн үeийн хууль зөрчиж,хахуулиар авсан тул цуцлагдсан шүү.Түүнээс биш 1 аваад л 1буцааж өгөөд л байсан түүх байхгүй.

Зочин
Зочин

Эх орончид, улс төрчид, татварын байгууллага орос хчтадаас өөр хөрөнгө оруулагчид үлдээхгүй дээ

Зочин
Зочин

Монгол биш хятад компани л дах

zochin
zochin

нэр устай ч эзэн нь хэн гэгч вэ? сэтгүүл болгон ингэж эзэн уурхай шиг бичих ёстой юм уу. Монгол улс тэгээд уурхай нь эзэнгүй нэртэй уурхай юм уу

Эрдэм
Эрдэм

Woomera mining-д 450К- р зарж байсныгаа Түмэн айл Көүл-д болохоороо 10 саяар зардаг нь ямар учиртай юм бол?

Зочин
Зочин

10 сая доллараар ийм орд зарж байгаа нь дэндүү бага үнэлгээ юм биш үү

Зочин
Зочин

10 сая доллараар ийм орд зарж байгаа нь дэндүү бага үнэлгээ юм биш үү

Зочин
Зочин

Huuli tatvariin orchin togtvorgui bolohoor gadniihan itgehgui bn

Зочин
Зочин

Neg udaa tsutslad daraa ni dahin ursulduj avdag ni sonin yumaa

Зочин
Зочин

Heterhii daramt surtal bolhoor kompaniud yavj bn daa

Зочин
Зочин

Татвар хууль нь ойлгомжгүй болохоор компаниуд зугтаад байна даа

Зочин
Зочин

Ийм нөхцөлтэй улсад гаднын хөрөнгө оруулалт орж ирэхэд хэцүү шүү

Зочин
Зочин

Tatvaraa oilgomjtoi bolgohgui bol dahin dahin iim yum bolno

Зочин
Зочин

1.5 say dollarin uridchilgaa geheer tom deal bolj bn

Зочин
Зочин

Хуулиа ойр ойрхон өөрчилдөг нь хамгийн том асуудал

Зочин
Зочин

Ord gazraa zuv ashiglaad ulsdaa ashigtai bolgoosoi

Зочин
Зочин

Идэж уухын хомхой ашгаа л бодож сонгууль болгоноор танихгүй хүн гарч ирж түрээсийн карма өрөө шиг төртэй болхоор хэн ч байрны эзэн нь хэзээ архи уух болгондоо агсам тавьж зан нь өөрчлөгдөж барин тавин дээрэмдэх санаагаа илэрхийлээд байхаар хэн ч зайлхаа бодышд. Shame Mongolian Goverment

Зочин
Зочин

Шинээр гадны ХО татах яах вэ одоо бгаагаа тогтоох нь чухал ш дээ. Төрийн бодлого бодит байдал 2 зөрөөд л бна

Зочин
Зочин

хятадууд авчихсан юм биш үү

Зочин
Зочин

Энэ ч төрд шургалсан өлөн хулгайчуудын хийж байгаа ажил бус уу. Хулгай луйвар шантаач хийхдээ гаршсан новшнууд. Сумын засаг нь хүртэл цайрсан цаг болж

Зочин
Зочин

Монгол компани биш юм биш үү? Өөрсдөө нэрээ өөрчлөөд л цаагуураа ашиглаж байна гэсэн үг дээ. Ашигтай төслөөс тийм ч амархан буцахгүй дээ, дэлхийн хаана ч татвар төлнө шүү дээ, Рио Тинто гэж гадны компани орж ирчихээд татвараа төлөхгүй луу унжиж байгаа болохоос, eр нь айлд орчихоод авдартай юмыг нь ухчихаад дотор нь байгаа алт мөнгийг нь авна, гэхдээ ухахад ашигласан тоног төхөөрөмж зэргийн үнийг өг! гэж байгаа юм шиг гаднынхан хэтэрхий дураараа ашиглаж бна, татвараа төлж чадахгүй бол тэгээд зайлсугай!

Зочин
Зочин

Хятад эзэнтэй биз.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Иргэн
Иргэн

Хамгийн гол аюул нь МАН -АН мафиуудын хахууль гэж тодорхойлсон байдаг!!! МАН байгаа цагт Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалт маш хэцүү!!! МАН бол Монгол улсыг авилгаар залгиж буй мангас мөн!!!

Ком
Ком

Ер нь манай газар доорх алт зэс яаж яваад Канад д очдог билээ хэн 10 сая р зарсан болдоо.

Даваа
Даваа

Нэрээ түр өөрчлөөд зүсээ хувиргаад хугацаагаа сунгах арга биз дээ. Дээр манай хууль улс төр итгэхийн аргагүй өөрчдөгддөг тогтворгүй дэндүү хахуульд дуртай таагүй бизнесийн орчин болсны илрэл.

Зочин
Зочин

Чойжилсүрэн пизда дээрэм хийж байна уу

Зочин
Зочин

Зүгээр лицензээ хэдэн арван сая доллараар зардаг наасан амар ч юмда

Зочин
Зочин

avilgachid shantaaj zvin uhaana ashiglaal boloo sonoj duushaasa omno hulgaichidaa darj avahgvi bol hvvk mvvktengvvd hud

Зочин
Зочин

Өрд түмэнд хүртээлгүй юм чинь газартаа байг

Зочин
Зочин

Манай бүх газрын тос америкийн компаниас урд хөршид очсондоо, өөрсдөө олборлоно гээд байдаг нөхдүүдэд: бидэнд хүч хөрөнгө, мэдлэг, туршлага байхгүй.

Зочин
Зочин

Байж л байг лдээ хулгайчидаа хойч үе гэж бий

Зочин
Зочин

Зайлөөгоё бгаа 1ч юм алга

иргэн
иргэн

Монгол компани авсан нь сайн хэрэг. Ойлголцоод үйл ажиллагаагаа сайн явуулаарай. Колончлогчид зайлсан нь дээр.

Зочин
Зочин
Reply to  иргэн

Хятадын оролцоотой компани

Холбоотой мэдээ

Back to top button