Таны анхны шинэ машин байж болох, хамгийн зөв сонголт Coolray Lite загвар Монголын зах зээлд нэвтэрлээ

"Geely Mongolia" нь Монголын автомашины зах зээлд дөрвөн жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж, өнөөдрийн байдлаар 1300 гаруй хэрэглэгчид Geely брэндийн автомашиныг албан ёсоор нийлүүлээд байна. Тус компани нь борлуулалтаас гадна албан ёсны засвар үйлчилгээ, баталгаат сэлбэгийн нийлүүлэлт, борлуулалтын дараах иж бүрэн үйлчилгээгээр хэрэглэгчдийн итгэлийг хүлээж, салбар дахь байр сууриа улам бэхжүүлсээр байгаа юм.

Энэ удаад Geely Mongolia дэлхийн зах зээлд өндөр борлуулалттай Geely Coolray загварын нэг болох Geely Coolray Lite-ийг Монголын зах зээлд албан ёсоор танилцуулж, урьдчилсан захиалгаа эхлүүлснээ зарлалаа.
Geely Coolray Lite нь compact SUV ангиллын entry-level загвар бөгөөд боломжийн үнэ, орчин үеийн дизайн, хотын хэрэглээнд нийцсэн шийдлээрээ онцлогтой. Ялангуяа анхны автомашинаа худалдан авч буй хэрэглэгчид болон залуу үеийн хэрэгцээнд чиглэсэн загвар гэдгээрээ онцлог болж байна.

Тус загвар нь 1.5 литрийн хөдөлгүүрээр тоноглогдсон бөгөөд 90 кВт буюу 120 гаруй морины хүч гаргах чадалтай. Үүнийг 6 шатлалт автомат хурдны хайрцагтай хослуулснаар хотын жолоодлогод шаардлагатай жигд, тав тухтай гүйцэтгэлийг бүрдүүлжээ. Мөн 100 км-т дунджаар 7 литр шатахуун зарцуулдаг нь өдөр тутмын хэрэглээнд эдийн засгийн хэмнэлттэй сонголт болохыг салбарынхан онцолж байна.

Geely Mongolia-ийн зүгээс Монголын хэрэглэгчдэд чанар, технологийн шийдлийг илүү хүртээмжтэй үнээр хүргэх зорилтыг баримталж буй бөгөөд Coolray Lite нь энэхүү бодлогын бодит илэрхийлэл болж байгааг дурдсан юм. Цаашид ч хэрэглэгчдийн хэрэгцээ, хүлээлтэд нийцсэн шинэ загваруудыг үе шаттайгаар Монголын зах зээлд нэвтрүүлэхээ мөн илэрхийллээ.
Geely Coolray Lite загварыг урьдчилсан захиалгын 45.9 сая төгрөгийн үнээр санал болгож байгаа нь орчин үеийн технологи, тав тух, боломжийн үнийг хослуулсан SUV ангиллын онцлох сонголтуудын нэг болж байна.

Боломжийн үнээр дэвшилтэт технологи
Geely Coolray Lite-н үзүүлэлт:
- Хөдөлгүүр: 1.5
- Хүчин чадал: 90 кВт (120+ морины хүч)
- Хэмжээс (урт/өргөн/өндөр): 4330×1800×1609 мм
- Тэнхлэг хоорондын зай: 2600 мм
- Хурдны хайрцаг: 6AT (Автомат)
- Дундаж зарцуулалт: 7.0л
- Шатахууны багтаамж: 45л
- Тогтворжилтын систем: ABS + EBD + ESC + TCS
- Өгсүүр замын туслах (HAC), Уруу замын туслах (HDC)
- CC (Cruise Control) - Хурд тогтворжуулах систем
- Ухрахын камер + хойд мэдрэгч
- LED өдрийн гэрэл (DRL)
- 16 инчийн хөнгөн цагаан обуд (215/65 R16)
- Суудал: Арьсан материалтай
- Дэлгэц: 8 инч touch screen (Bluetooth/USB холболттой)
- Нэмэлт Spoiler

Түүнчлэн хэрэглэгчид 10% буюу 4.5 сая төгрөгийн урьдчилгаа төлөөд, 30 минутын дотор зээлийн шийдвэрээ гаргуулах боломжтой бөгөөд ингэснээр шинэ автомашинтай болох боломжийг илүү ойртуулж байна.
Хаяг: ХУД, 19-р хороолол, Таван Богд Группийн Хан-Уул оффис, Geely Showroom
Утас: 7507-4444
Борлуулалтын менежерүүд: 9411-2202, 9411-2201, 9411-2207
The Power of Cool

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хятад машин эргээд хэн ч авдаггүйм байлаа
Zarah gej shine mashin avdaggui bhaa
Хятад машиныг нэг л авсан бол зарагдах ойлголт байхгүй, эсвэл төмөрт тушаана эсвэл өөрт хадгална
Хятад Япон ч яаахав ер нь Монгол улсад автомашины зүй бус хэрэглээ арай л хэтэрч байх шиг бн аа!!! Автомашины найдваргүй зээлдэгчид найгаа алдаж хэдэн арван тэрбум төгрөгийг хэдийнээ давж утгаа алдаж гудамж талбайд нь багтахгүй байсан бол одоо хөдөө хээр ч багтхлцахгүй мөргөлдөж аваар осол их гардаг болоод байна аа!! УБ хот бол автомашины стресстэй хүнд ээлгүй хамгийн муухай хотоор шалгараад байна!! Мөнгө хөөсөн ченжүүд ханаж цадахгүй өшөө нэмэх шуналдаа шанлаж байдаг мөн хэцүүеэ!!