Хууль

ЗХЖШ гаргасан мэдэгдэлдээ уучлалт гуйж, зодсон цэргийн 48 цагийн хориог сунгажээ

Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний 339-р ангид 5-р сарын 19-нд 19 настай цэрэг бусдад зодуулсны улмаас амиа алдсан асуудлаар Eguur News агентлаг газар дээр нь очиж сурвалжилж ажилласан билээ.

Хэрэг гарсны дараа Зэвсэгт хүчний жанжин штабаас “Эрүүл мэндийн шалтгаанаар амиа алдсан” гэх утгатай тайлбарыг зарим хэвлэлд өгсөн. Тэдний энэ мэдэгдэлд талийгаач цэргийн ар гэрийнхэн асар их гомдолтой байгаагаа ч илэрхийлсэн билээ.

Гэсэн ч Хүний эрхийн үндэсний комисст ирсэн мэдээллээр талийгаач цэрэг камергүй өрөөнд орох үеэр нь өөр нэг цэрэг хамт орж, улмаар зодолдож байхад нь хоёр цэрэг орж салгасны дараа талийгаач өрөөнөөс гарч ирээд ухаан муужирч, нас барсан талаар олон нийтэд мэдээлсэн.

Энэ нь талийгаач цэргийн ар гэрийнхний гаргаж, хөндсөн асуудалтай яг ижил тайлбар байв. Харин Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газар, цэргийн ангийн төлөөллийн өгсөн мэдээлэлд цэрэг юуны улмаас амиа алдсан нөхцөл байдлын талаар огт дуугараагүй.

Цэрэг амиа алдсан асуудал өндрийг авсны дараа салбарын сайд, УИХ-ын дарга тэргүүтэй олон нийт уг асуудалд анхаарч эхэлмэгц Зэвсэгт хүчний жанжин штабаас цэргийн ар гэртэй уулзаж, гаргасан мэдэгдэлдээ уучлалт гуйжээ. Мөн талийгаачийг камергүй өрөөнд зодсон цэргийг тухайн хэрэг гарсан өдрийн шөнө 2 цагт саатуулсан бөгөөд 48 цагийн хориог нь сунгасан талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.

Ар гэрийн зүгээс мөн амь хохирогчийн зодуулсан камергүй өрөөг үзсэн бөгөөд цэргийн анги нэгтгэл бүхэлдээ камержсан боловч энэ мэт ганц нэг өрөөг камергүйг цэргүүд анддаггүй байсан аж.

19 настай цэрэг ангидаа зодуулж, амиа алдсан явдлыг УИХ-аас шалгах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг УИХ-ын дарга С.Бямбацогт 5-р сарын 21 буюу өчигдөр оройны чуулганы үеэр хөндсөн юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цэрэгт явсан хүүхэд аюулгүй байх ёстой байтал ийм юм болдог нь аймшигтай

Зочин
Зочин

Энэ бол зүгээр нэг осол биш шүү хатуу хариуцлага тооцох ёстой

иргэн
иргэн

Худал тайлбар өгч доромжиллоо арай ч дээ бүхэл бүтэн хүний амь нас дэнднээ яам,жанжин штабын удирдлагуудтай хариуцлага ярьж огцруулах хэрэгтэй цэргээсээ олон генерал,хурандаа цол олгохоос өөр юм хийхгүй байна одоо ер нь хэнтэй байлдах юм бэ цөөлүүл таарна

Зочин
Зочин

Эхлээд худлаа тайлбар өгсөн нь бүр их уур хүргэж байна

Зочин
Зочин
Reply to  Зочин

Яам болгонд уг нь хэвлэл мэдээллийн төлөөлөгч байна. Тэр хүний ажил зөвхөн хэдэн хэвлэлд мэдээлэл өгөх бас биш юм. CRISIS PR хийж явах ёстой. Даан ч угаасаа олигтой толгойтой хүнийг хэвлэл мэдээллийн төлөөлөгчөөр томилдоггүй бөгөөд удирдлагууд нь гадагшаа мэдээлэл хийхдээ доод албан тушаалтнуудаа дарамталж томорч байгаа шигээ дээрээс харсан мэдээлэл өгч болохгүйг ойлгодоггүй. Зүй нь цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна, нөхцөл байдлыг тодорхой болгоод мэдээлэл өгнө өө, тэр хүртэл хугацаанд хариуцлага алдсан албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь түр чөлөөлсөн байгаа, буруутай бол чөлөөлнө өө гээд л болоо юм.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Доод шат нь худал их хэлдэг. Ялангуяа хэргийн эзэн болон шууд удирддаг дарга хоёр хамт хуйвалдаж үгээ нэгтгэж худал ярих гүтгэх хэвийн үзэгдэл. Тэднийг илрүүлэх ёстой хамгийн том дарга нь толгой муу бол худал хуурмагийг харах чадваргүй л байдаг.

Зочин
Зочин

Ар гэрээс нь уучлал гуйгаад өнгөрөх асуудал биш

Зочин
Зочин

19хон настай хүүхэд амь насаа алдчихаад байхад үнэнээ нуух гэж оролдсон юм биш биз

Зочин
Зочин

Цэрэг доторх дэглэлт одоо болтол арилаагүй юм байна

Зочин
Зочин

Хэрэг гарсны дараах мэдээллүүд хоорондоо зөрөөд байгаа нь сэжигтэй

Зочин
Зочин

Үнэн мөнийг нь шударгаар тогтоогоосой

Зочин
Зочин

Цэргийн ангид камергүй өрөө байдаг нь өөрөө эргэлзээтэй

Зочин
Зочин

19 nastai huuhed amidrah nasan deeree bsan daa haramsaltai

иргэн
иргэн

Худал тайлбар өгч доромжиллоо арай ч дээ бүхэл бүтэн хүний амь нас дэнднээ яам,жанжин штабын удирдлагуудтай хариуцлага ярьж огцруулах хэрэгтэй цэргээсээ олон генерал,хурандаа цол олгохоос өөр юм хийхгүй байна одоо ер нь хэнтэй байлдах юм бэ цөөлүүл таарна

Зочин
Зочин

Ийм асуудлыг нууж хаацайлаад байвал дахин дахин гарна

Зочин
Зочин

Харамсалтай. Цэргүүдийн амьд мэнд эрүүл байх баталгааг бүрдүүлэх ёстой. Хүний зовж өсгөсөн үр дайн болоогүй, эрсдэлгүй үед үхэж болохгүй.

Зочин
Зочин

Ar geriinhend ni mash hund tusaj baigaa bh daa

Зочин
Зочин

Ehleed eruul mendiin shaltgaan geed bsan ni yagaad yum bol

Зочин
Зочин

Tsereg dotroh deerelhliig zogsooh heregtei

Зочин
Зочин

Huuli shudarga ajillaj buruutaid ni hariutslaga tootsoosoi

Зочин
Зочин

Uuchlalt guigaad l duusah asuudal bish

Зочин
Зочин

Iim hergiig il tod shalgah heregtei

Нэн
Нэн

Эд нар авч явах болохоороо дүрэм журам хууль ял торгууль яриад сүржигнээд байдаг. Харин нас барчихаар нь хариулт хэлчих хариуцах ч хүнгүй бүгд арьсаа хамгаалаад худлаа яриад зугтчихдаг. Анх эрүүл мэндийн шалтгаанаар гэж худал мэдэгдэл хийж ар гэрийг нь үл тоож байсан биз дээ. Хэрэг өндрөө авахаар хэргийг жинхэнээсээ шалгадаг энэ балиар тогтолцоогоо болимоор байна үхсэнийх нь дараа бүгд зугтдаг хэн ч хариуцлага хүлээдэггүй юм бол ийм аймар цэрэг татлага гэдэг юмаа болих хэрэгтэй.

Зочин
Зочин

цүнх баригчид сайд хийхээр ийм л байна даа

Зочин
Зочин

цүнх баригчид сайд хийхээр ийм л байна даа

зочин
зочин

О -ийн өрөө биш бол Цэргийн ангид ямар өрөөнд камер байрлуулдаггүй болохыг Хүний эрхийн үндэсний комисс хэлнэ үү?

ӨЛЗИЙ
ӨЛЗИЙ

ХААНА Ч ЯМАР Ч ӨРӨӨ ЦООЖТОЙ БАЙДАГ БИЗ ДЭЭ, ГЭТЭЛ ЗҮГЭЭР Л НЭГ СУЛ, ЦООЖГҮЙ ӨРӨӨ БАЙДАГ Ч БАЙХ ШИГ. ТЭРИЙГ НЬ АШИГЛААД ОРООД НЭГНЭЭ ЗОДООД АРАЙ АРАЙ. ХЭЗЭЭ ХӨВГҮҮД МААНЬ ЦЭРЭГТ ДУРТАЙЯА ЯВААД, ЭХ ОРНОО ХАМГААЛААД, ӨНГӨ ЗҮСТЭЙ, ЭРҮҮЛ ЧИИРЭГ БИЕ БЯЛДАРТАЙ ИРДЭГ БОЛОХ ЮМ БОЛ ДОО.

Зочин
Зочин

Зхжш даргын генерал мөрдсийг хуу татаж зэвсэгт хүчнээс хөөх хэрэгтэй юун уучлал гуйх

Цэрэнлхам
Цэрэнлхам

Эх орноо хамгаалж бгаа зоригт эрчүүдийн дунд ийм муухай алуурчин шургалан орсонд туйлын харамсалтай гашуулалтай.????????????

Зочиншүүхх
Зочиншүүхх

Учрал новш,энэ асуудлыг улс төржүүлж Наарааг загнаад байсан.өөрий нь хүүхэд байсан бол яаж дөвчигнөж байгаа бол доо.залуу хүн гэхэд мэнгэт новшоосоо ялгагдахгүй нохой юм.энэ новшийг цэргийн сайдтай нь огцруулах хэрэгтэй

Ganba
Ganba

Hunii huug ingeed zodoj alaad bval hen huugee tseregt yvuuliy gj bodoh be dee , hairal saihan huu.

Ганаа
Ганаа

Батлан Хамгаалах Яамны даргыг огцруулах асуудлыг ярилцах хэрэгтэй байнаа

Монгол иргэн
Монгол иргэн

Цэргийн хуаранд яаргаллаа зогсоох хэрэгтэй..
Хяналт сул байна.
Яагаад Япон Солонгост цэрэг нь амиа алддаггүй юм бэ...
Монголд энх цагт нэгнээ алаад дуусах гэж

Иргэн
Иргэн

Хүүхэдийг амьдруул хогийн яргачид.....

Зочин
Зочин

Камергүй өрөө байсан гэдэг нь өөрөө асуудалтай сонсогдож байна

Холбоотой мэдээ

Back to top button