Батлан хамгаалах яам эмгэнэл гаргаж, Ерөнхий сайд буруутай этгээдэд хатуу хариуцлага тооцохоо мэдэгдэв
Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339-р ангид хугацаат цэргийн алба хааж байсан 19 настай байлдагч Э овогтой Ч нь цэргийн ангидаа камергүй өрөөнд бусдад зодуулсны улмаас амиа алдсан хэргийн талаар Eguur News агентлаг газар дээрээс нь сурвалжлан хүргэсэн. Уг хэргийг тойрсон өрнөлийг эргэн мэдээлж байна.
Цэрэг амиа алдсанаас хойш гурав хоногийн дараа Батлан хамгаалахын яам албан ёсны эмгэнэл гаргаж, Засгийн тэргүүн уг асуудалд анхаарал хандуулж, буруутай этгээдэд хариуцлагаа тооцохоо чуулганы индрээс мэдэгдэв.
Ерөнхий сайд Н.Учрал "Батлан хамгаалах салбарын бодлого үйл ажиллагааны алдаа, удирдлагын тогтолцоо, дарамт шахалт, анги салбарын болон төрийн тусгай албан хаагчийн буруутай үйлдэлтэй холбоотойгоор цэрэг амиа алдсан нь тогтоогдвол хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой" гэлээ. Мөн цэргийн ангийн камерыг Зэвсэгт хүчний жанжин штабаас 24 цагаар онлайнаар хянадаг систем нэвтрүүлж, чанга яригч, яаралтай тусламж дуудах улаан товч байршуулах зэрэг армиа айдсаас чөлөөлөх реформыг батлан хамгаалах салбарт эхлүүлэхээр холбогдох албаныханд үүрэг өгсөн хэмээв.
Мөн Батлан хамгаалахын яам цахим хуудсаараа дамжуулан албан ёсны эмгэнэл гаргалаа. Үүнээс өмнө Зэвсэгт хүчний жанжин штабаас гаргасан "Байлдагч цэргийн ангийн байрлалд таталт өгч, ухаан алдсаны улмаас ангийн жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч эмнэлэгт хүргэсэн" гэх салбараа өмөөрсөн тайлбар бүхий агуулгатай мэдэгдлийг хуваалцаад байсан юм.
Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга С.Ганбямба нар талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзаж, эмгэнэл илэрхийлэв. Ердөө нэг өдрийн өмнө ЗХЖШ-аас "Эрүүл мэндийн шалтгааны улмаас нас барсан байж болзошгүй" гэх мэдэгдэл гаргаж, салбарын сайд яамнаасаа урьтан хувийн цахим хуудсаараа салбараа өмөөрөнгүй мэдэгдэл гарган олны эгдүүцлийг хүргээд байв. Тэд ийн асуудал өндрөө авч олны анхааралд орохтой зэрэгцэн ар гэрт нь очжээ.
Д.Батлут сайд үргэлжлүүлэн цахим хуудсаараа цэргийн албыг эрсдлээс чөлөөлөх реформ нэртэй долоон цуврал пост оруулав. Хэдийгээр Ерөнхий сайдаас өгсөн чиглэл хэдий ч албажаагүй, эхлүүлээгүй ажлаа олонд яаран түгээж буй түүнтэй хариуцлага тооцох асуудал яригдаж эхэлсэнтэй холбоотой байж мэднэ.
Ар гэрийнхний зүгээс талийгаач цэргийн албанд дурлаж тэмүүлсээр 18 нас дөнгөж хүрмэгцээ 2025 оны цэрэг татлагат орж тэнцсэн. Гэвч халагдахаасаа таван сарын өмнө амиа алдсанд итгэхэд бэрх байгаагаа хэлж буй. Морь, тэмээний аймгийн алдарт уяач өвөөдөө туслан, багаасаа адуу малтай ноцолдож өссөн 180 гаруй см өндөр, эрүүл чийрэг хүү тул эрүүл мэндийн шалтгааны улмаас эндсэн байх учиргүй. Задлан шинжилгээний өмнө гадна биеийн үзлэгт ороход биеийн зарим хэсэгт хэгзэрхий, толбо үүссэн, хөдлөх бүрд амнаа нь цус гарч байсан талаар ярьсан юм. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж, хожим цэргийн албанд мордох олон хөвгүүдийн төлөө цэрэг арми дахь хяналтыг сайжруулахыг сануулж буй.
Эргэн сануулахад, талийгаачийг камергүй өрөөнд оруулан зодож амь насыг нь хохироосон байж болзошгүй цэргийг цагдан хорьсон хугацааг 48 цагийн хугацааг өчигдөр сунгаад буй. Нас баралтын шалтгааныг тодруулах магадлан шинжилгээний дээж Улаанбаатар хотод хүргэгдсэн бөгөөд ажлын 21 хоногийн хугацаанд гарах хуулийн зохицуулалттай.
Бид хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явц, хэрэг хянан шийдвэрлэлтийн тухай бүр мэдээлэх болно.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ бол ганц айлын биш бүх эцэг эхийн айдас боллоо
Ийм аймшигтай зүйл дахиж хэзээ ч битгий болоосой
Ирэх жил дахиад болно
Хариуцлага алдсан дарга нарт нь ч бас арга хэмжээ аваарай
"Эмгэнэл гаргах" гэж мангар юм бичээд байгаарай!! Тэгвэл "Эмгэнэл оруулах" гэж бас байх нь ээ??
Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье
Үнэнийг нь нуух биш ил тод шалгах ёстой
Цэрэгт явуулсан хүүхдээ авсанд угтаж авах ёсгүй шүү
Камергүй өрөө гэж байж болохгүй ээ
халуун усны газар, бие засах газарт хуулиар камер байрлуулахыг хориглосон байдаг. Орон сууцны давхар бүрт бас хориотой байдаг юм билээ шүү! Муу санаатнууд хуулийн цоорхойг ашиглахаа мэдэж байна л даа!
халуун усны газар, бие засах газарт хуулиар камер байрлуулахыг хориглосон байдаг. Орон сууцны давхар бүрт бас хориотой байдаг юм билээ шүү! Муу санаатнууд хуулийн цоорхойг ашиглахаа мэдэж байна л даа!
Үнэхээр харамсалтай мэдээ байна
Huuhdee eh orondoo alba haigaad amia aldsan geheer uneheer haramsaltai
Uneheer unen zuv shiideerei dee
Tsereg bol humuujliin gazar bolohoos bish huchirhiilliin gazar bish
Hariutslaga tootsohgui bol iim hereg dahin garna
Ar geriinhend ni tesver tevcheer husye
Ehleed hudlaa tailbar hiisen humuust ni bas hariutslaga heregtei
Zaluu huuhediin ami nasaar togloj bolohgui
Tseregt yavah geheer aij baina shuu odoonii etseg ehchuud
Shalgalt ni il tod yavagdaad unen ni garaasai
Хариуцлага гэх жүжиг нь ердөө л огцруулах. Гэтэл түүний ард хүний амь нас үрэгдэж байна
шоу сэлэм сайдаа огцоруул мэргэжлийн хүнд хариулагын хатуу арга хэмжээ ав ес аа
Батлут арьсаа хамгаалаад үхлээюу түрүүчийн үед юу хийж байсийн өөртөө хүндэт харуул жагсааж улаан хивсэн дээгүүр алхаж байхаар ажилаа хийсэн бол амь эрсдэхгүй байлаа
Францын легионд Монгол залуус тэнцээд алба хаагаад болж байна тэр НАТО болон Япон, Солонгосын армиас туршлага судлаж болдоггүй юм уу. Орос дэгийн аргаар армид алба хаалгах гээд ардынхаа үрсийн амийг үрээд байх юм.
Шууд бүгдийг нь хусаач, сайд нь учрал сда - д хахуулиа төлөөд суудалдаа үлдэнэ дээ харж л байгаарай
Энэ пиаздакуудын ажил алба албан тушаал зөвхөн хахуулийн хэмжээгээрээ хэмжигдэнэ
Ярагчин зангааа зас
Огцор.Батлут.
Баячуудын хүүхдүүд цэрэгт явдаггүй, жагсаалд зогсдоггүй юм. Харин та нар шиг гуйлгачидын хүүхдүүдийг бол хүчээр татаад явуулна, очсон хойно нь яргална, ална... Эрх мэдэлтэй хүний хүүхэд цэрэгт очоод камергүй өрөөнд тамлуулж үхжээ гэдэг юм хэзээ ч байхгүй.
Ум ма ни бал ни хум.