Улс төрийн халуун сэдэв

"Рио Тинто"-той хэлэлцээ хийхтэй зэрэгцэн Г.Дамдинням зэсийн АМНАТ-ийг бууруулах хууль зүтгүүллээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ашиг малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв.

Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасан “зэс”-ийн ашигт малтмалын боловсруулалтын түвшнээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг хэт өндрөөр тогтоосон нь Монгол Улсад шинээр зэсийн ордыг ашиглалтад оруулах нөхцөлийг бууруулж байна гэж тайлбарлаж буй.

Иймд “зэс”-ийн ашигт малтмалын боловсруулалтын түвшнээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ нь зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч хүдэрт 0-15 хувь, баяжмалд 0-5 хувь, бүтээгдэхүүнд 0-2.5 хувиар ногдуулан өөрчлөх зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн танилцуулгын өмнө, Монголд зэсийн АМНАТ 21.6 хувь буюу хэт өндөр байна хэмээн гэх агуулгыг багагүй хөндөж харагдсан. Гэтэл энэ хувь бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төлдөг АМНАТ-ийн хэмжээ.

Өнөөдөр манай улс суурь АМНАТ 5 хувь дээр олон улсын зах зээл дээрх зэсийн ханштай уялдуулж, тухайлбал зэс тонн нь 5000 ам.доллар бол суурь 5 хувь, 5001-6000 ам.доллар бол суурь 5 хувь дээр 16 хувь, 6,000–7,000 ам.доллар бол суурь 5 хувь дээр 17 хувь, 7,000–8,000 ам.доллар бол суурь 5 хувь дээр 18 хувь, 8,000–9,000 ам.доллар бол суурь 5 хувь дээр 19 хувь, 9,000-аас дээш бол суурь 5 хувь дээр 20 хувь, зэсийн цэвэр катод бол суурь 5 хувь дээр 15 хувь гэх байдлаар тогтоосон байдаг. Гэхдээ энэ өсөлт Оюу Толгой төсөлд буюу Рио Тинто-д хамаагүй.

Харин Оюу Толгой ордын хувьд АМНАТ-ийг 5 хувьд тогтворжуулсан. Тогтворжуулсан гэдэг нь АМНАТ өсөн нэмэгдэх боломжгүй гэсэн үг. Ийм алдааг "Орано майнинг"-тай хийх гэрээн дээр давталгүй, олон улсын жишгийг дагах үүднээс АМНАТ-ийн 5 хувийг таазыг тухайн үед өөрчилж байв. Ингэхдээ олон улсын жишгээр ураны үнэ дэлхийн зах зээл дээр өсөх бүрд суурь 5 хувь дээр 19 хувь хүртэл нэмэгдэх боломжийг нь тусгаж өгсөн юм. Оюу Толгой дээр 5 хувиар Рио Тинто-той тогтворжуулах гэрээ хийсний ард олон улсын ийм гэрээ нь дотоодын хуулийг давдаг учраас өнөөг хэр Монголын тал тогтворжуулах гэрээг өөрчилж чадахгүй хэвээр буй.

Учир ийм, 2009 онд Монгол Улсын Засгийн газар Канадын “Туркоиз Хилл Ресурс”-тэй Оюу Толгойн гэрээг байгуулсан бөгөөд 2011 онд 2008 оны УИХ-ын 40-р тогтоол, 2009 оны 57-р тогтоолыг сайжруулсан гэгддэг. ТЭЗҮ-ийг 2010 онд батлаж, 2015 онд дахин шинэчлэн батласан бөгөөд Ашигт малтмалын хуулиараа 5 жил тутамд уг нь батлах ёстой байдаг.

2020 онд Татварын ерөнхий газраас 649 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 228 сая ам.долларын Нөхөн ногдуулалтын актыг Оюу Толгой ХХК-д өгч байсан удаатай. Монгол Улс 34 хувийг үнэгүй эзэмших ёстой байсныг Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулж, үнэтэй эзэмшсэний төлөө 1.4 тэрбум долларын өр үүссэн хэмээх асуудал хөндөгдсөн нь роялти буюу АМНАТ-өө өсгөөд явсан бол ийм асуудал үүсэхгүй байсан ч гэж эдийн засагчид хэлдэг. Ингээд өрийг АМНАТ-т оруулах хувилбар яригдаж эхэлсэн юм.

Монгол Улс АМНАТ-ийн төлбөрөөр ойролцоогоор жилд нэг их наядын орлого төвлөрүүлдгээс Оюу Толгой ХХК 2022 онд 81 сая ам.доллар, 2023 онд 91 сая ам.доллар буюу орлогын дийлэнхийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ эзэлдэг байна.

Өөрөөр хэлбэл дотоодын ТӨҮГ дээрх өсөн нэмэгдэх шатлалаар АМНАТ төлдөг бол Оюу Толгой 5 хувийн тогтворжуулах гэрээний хувьд зэсийн ханш яаж өсөж, галзуурсан үүнээс ирэх АМНАТ-ийн өгөөж нь Рио Тинто-д ердөө 5 хувь хэвээр. Одоогийн Рио Тинто-той хийж буй хэлэлцээ дунд энэхүү АМНАТ-ийг өсөн нэмэгдүүлэх гэсэн агуулга даанч байхгүй.

Ингэхээр яагаад салбарын сайд нь Рио Тинто групптэй хэлэлцээ хийхээсээ хагас жилийн өмнө АМНАТ-ийг бууруулах хуулийн лобби хийж эхэлсэн бэ гээд харвал одоогийн Монголын Засгийн газрын хэлэлцээ хийж буй агуулгад "Онтрэ"-гийн эзэмшлийн Жавхлант, Шивээ толгойн талбайд Оюу Толгойн бүлэг ордын зэсийн 24 хувь, алтны 42 хувь, молибденийн 94 хувь, мөнгөний 29 хувь нь багтдаг буюу асар их нөөцтэй энэ талбайг “Туркоиз хилл Ресурс” болон “Антре Ресурс” 2004 онд хоорондоо ашиг хуваах болон хамтран ажиллах гэрээ байгуулан тусгай зөвшөөрлийг нь өөрийн болгон авсан байдаг.

Энэ нь Монголын Засгийн газар "Онтрэ"-гийн энэ хоёр талбайд 34 хувь эзэмшинэ, ингэхдээ АМНАТ-өөр орлуулна гэж яригдаж байгаа энэ үед Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлэлцээнээс урьтаж УИХ руу АМНАТ-ийн, тэр дундаа зэсийн АМНАТ-ийг бууруулах хуулийг УИХ руу оруулж ирлээ. "Онтрэ ресурс" саяхан жилийн тайлангаа гаргахдаа Монголын талд 34 хувийг эзэмшүүлэхдээ нээлттэй байх болно зэргээр ихэд уриалгахан хандсаны ард АМНАТ-ийг бууруулах хуулийн төслийг хүлээж байжээ гэж харагдахаар.

Хэрвээ уг хууль дэмжигдвэл бид Оюу Толгой дээр тогтворжуулах гэрээгээр 5 хувийн АМНАТ авсаар ирсэн алдаагаа засах нь байтугай улам дордуулж байгаа хэлбэр.

Рио Тинто 2030 он хүртэл зэсийн олборлолтоо нэмэгдүүлнэ хэмээн зарласан энэ үед цаашид ч дэлхийн зах зээл дээр ханш нь өсөх боломжтой энэ талбарт Монголын төр, Засгийн газар ингэж найр тавьж, Баялгийн санд хуримтлагдах өгөөжийг бууруулж болохгүй. УИХ энэ хуулийг сайтар нягтлах нь зүйтэй.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
68 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Оюу Толгойн гэрээг эргэж харах цаг аль хэдийн болсон

Зочин
Зочин
Reply to  Зочин

Зогсоож үүц хусамаа хадгал.

Зочин
Зочин

Zesiin une usuh tusam Mongold ashigtai baih yostoi bolohoos bish buuruulah bish дээ

Зочин
Зочин

Эрдэнэт өндөр АМНАТ төлөөд явж байхад Рио Тинто 5 хувьтай хэвээр гэдэг шударга биш

Зочин
Зочин

Баялгийн сангийн орлогоо нэмэх ёстой болохоос багасгах цаг биш шүү

Зочин
Зочин

Зэсийн үнэ өсөөд байхад Монголын авах хувь буураад байж болохгүй

Зочин
Зочин

АМНАТ бол улсын төсөвт ордог чухал орлого шүү дээ

Зочин
Зочин

хөгийн амьтан юм даа

Зочин
Зочин

Монголын баялагийн өгөөж ард түмэндээ хүрэх ёстой

Зочин
Зочин

Энэ нөхрийг харахаар л бас юу холиож байгаа бол гэж айх юм. Юу ч хийхээс сийхгүй их эвгүй гардаа

зочин
зочин

урвагч гэдэг нь үнэн юм байнаа

Зочин
Зочин

Оюу Толгойд 5 хувь тогтворжуулсан алдаагаа засахын оронд бүр бууруулна гэдэг арай л байна

Зочин
Зочин

Rio-tai heleltsee hiij bh ued iim huuli orж ireed baigaa ni hardalt turuulj bn

Зочин
Зочин

Ontre deer 34 huvia AMNAT-aar orluulah gej baij baigaad buur huviig ni buuruulna gedeg sonin l yum

Зочин
Зочин

Ийм чухал асуудлыг УИХ маш сайн нягталж байж шийдэх хэрэгтэй

Зочин
Зочин

Erdenet l hamag achaag ni uureed OT ashigaa huraagaad yavdag yum bish uu

Зочин
Зочин

Zesiin une 10000 dawahad ch 5 huvi heveer gedeg denduu yumaa

Зочин
Зочин

Хөөргөн хүн ч өөрийгөө төдийнүй улсын эрх ашгийгч уландаа чирдэг гэдгий харуулж байна даа. Энэ "хөөрцөг" улсад хэрэгтэй нэгч юм хийхгүй дээ. Хүүхэд байхын нэг онгироо сагсуу нэг байлаа гэж. Бас л авилга аваа биз

Зочинтийм
Зочинтийм

Рио Тинтогийн эзэд хэнийг юунд нугасгүй , хэнийг яаж урхидахаа мэдэхтэйгээ акул . Мэдээж , Дамдиннямыг судлах ба сургах гэж үйлээ үзэх нь байтугай харах царай - боловсрол хоёр нь Баяр , Баярцогт \ Сайханбилэгийн л орчим \ нараас зөөлөн хоол - үнэгүй зууш гэдгийг баяртай захиалж - зажилахгүй залгина ш ....

Зочин
Зочин

5 huviin togtvorjuulalt odoo hurtel Mongold ashigtai baisan uu gedgee ehleed yarimaar yum

Зочин
Зочин

Rio Tinto bol ashgaa bodno harin manai turiinhan Mongoloo bodoh heregtei

Зочин
Зочин

Huuliin tusul ni henii erh ashigt iluu niitsej baigaa ni oilgomjtoi харагдаж bn

Зочин
Зочин

Энэ хуулийг баталж болохгүй шүү иргэд сайн шүүн тунгааж бодох хэрэгтэй энэ нөхөр өлөн баагийшүү

Зочин
Зочин

Бантан хэлтэй лалар эх ороноосоо урвагч

Зочин
Зочин

Рио оос хахууль авсан бна наад лалар чинь

Зочин
Зочин

бас хэдэн төгрөг авчихаад л ийм юм зүтгүүлж бгаа биз

Зочин
Зочин

Ямар хөгийн сайд вэ

Зочин
Зочин

Дамдинням гэдэг мангар бацаан угаасаа л худлаа гар шүү эх орныхоо эсрэг ажиллаад яваа гэж ойлголоо бас л авилгатай холбоотой АМНАТ бууруулчихаа тэгвэл мөнгө өгнөө гэж хэлжээ.

Үнэн
Үнэн

Энэ ЗГ бол Хүүкийн хүүхэлдэйн ЗГ

Зочин
Зочин

Яахаараа ийм балай луйварчдыг сайд болгодог байна.

иргэн
иргэн

УИх-ын гишүүд үүнийг анхаарна доо. АМНАТ -ыг томоохон төсөл хэрэгжүүлж байгаа оборлох баяжуулах үйлдвэрүүдэд тодорхой хугацаанд АМНАТ-ыг бууруулах заал оруулж болмоор юм.

Иргэн
Иргэн

АМНАТ-ыг хэрхэвч бууруулж болохгүй. Зэсийн үнэ 10 мянга давж байхад Рио Тинто ашиг хүртээгүй гэж үзээд байгаа сайд юм уу даа. Олон улсын худалдаанд мөрдөж буй АМНАТ-ын тухай ойлголтгүй сайд гэж үзэхээс аргагүй.

Зочин
Зочин

Энэ тультраа юун бас будлиан тариад унаваа лалар

Оролцогч
Оролцогч

Өө бас баярцогтын нэг хувилбар дамдинням гэж нэг авилгалч гараад ирлээ АНүүндээр эсэргүүцэл үзүүл сөрөг хүчнийхээ байр суурин дээр хатуу зогс чадахгүй бол монголоос зайлцагаа ер нь манайх шиг оронд АМНАТ өндөр авах ёстой ялангуяа оюу толгойгоос бүр 34% ч үнэгүй авах ёстойшүү

Зочин
Зочин

дамдинням тэнгэрт дэвшвэл таарсан хүүр шивдээ авилга авсан байх магдлал өндөртэй сда юмдаа ийм новшнуудыг цаад углуургаар нь дэлблэхсэн

Bar
Bar

Chi gadnii kampond gar hul bolood yhuu dee chi bol herggvi shvv nam dagsan nohoi gadniig dagsan jinger aytai

Зоч
Зоч

Худ гарууд

Ату
Ату

Харваас новшийн гар л даа

Зочин
Зочин

Ухрал учралын чөлөөлье аяны цаад санаа нь иимэрхүү но их байгаа нь ойлгомжтой Сайхан нэртэй хуулиин цаана янз бүриин үг үсэг шургуулсан байгаа даа

Зочин
Зочин

Манай Монголын ЗГ- ын сайд мөн үү? РИО- гийн сайд юм уу? Гар хараад алгаа тосоод байгаа юм биш үү? ЕС, Ерөнхийлөгч, ИХ- ын дарга гишүүд юу бодож байгаа юм болоо? Зөвлөгч нар, гэрээ, хэлэлцээрт оролцож буй мэргэжлийн хүмүүс мэдэж байгаа болов уу?

Звочин .тэтгэвэр авагч.
Звочин .тэтгэвэр авагч.

Яахаараа эрдэнэт буураагүй, тэр ч байтлаа зэсийн үнэ өшөө ч өсөх байхад бууруулна гэж бдгийн бас л хахууль авч, баяр,баярцогтын араас орох нь уу.энэ нөхрийг огцруулж,Батнайрамдалийг тавь.

Зочин
Зочин

Юу солиороод бгаа юм бэ.

Далбийгаад гэдэг чинь худалдагдсан новш байна ш дэ
Далбийгаад гэдэг чинь худалдагдсан новш байна ш дэ

Дорж

Зочин
Зочин

Рио тинто нь Эрдэнэтээс доогуур АМНАТ төлнө гэдэг туйлын шударга биш бн, үе үеийн төр засгийн удирдлагууд улс эх орныхоо төлөө, оюу толгойн гэрээг яагаад өөрчилж болдоггүй юм бэ,

Ууганбаатар
Ууганбаатар

Наад новшоо дэлхийгээс залуул

Зочин
Зочин

Урвагчидийг цаазалдаг үе үеийн түүх ёс зүй байдаг юм. ЦААЗЛАСУГАЙ

Зочин
Зочин

Eniig urvana gej buur anhnaas n medej bsiin

очин
очин

Элсчихсэнболотой, бас нэг Баярцогт гарах нь дээ.

Ганхуяг
Ганхуяг

Наад хүүрийгээ буудаад унагаачихаач

Tumur
Tumur

СОЛИОР, новшийг ЦААЗААР АВ.

Tumur
Tumur

бүх цаг үед ЗЭС АСАР АШИГТАЙ , ҮНЭТЭЙ байгаа учраас ямарч тохиолдолд ЗЭС-ийн Ордууд Нээгдэх болно , авах ёстой бүх татварыг өсгөх , нэмэж татвар авах , энэ дамдинням гээчийг ЦААЗААР АВАХ

Холбоотой мэдээ

Back to top button