Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Ши Жиньпинтэй уулзсаны дараа АНУ Тайваньд зэвсэг нийлүүлэхээ түр зогсоосонд шинжээчид гайхаж байна

АНУ Тайваньд нийлүүлэх зэвсгийн борлуулалтыг түр зогсоосон гэдгийг Вашингтоны цэргийн ахлах албан тушаалтан өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Энэ явдал АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Тайванийг дэмжих нь суларч байж магадгүй гэх болгоомжлолыг нэмэгдүүллээ. Мөн Трамп Ши Жиньпинтэй уулзсаны дараа түүний захиргаа ийм шийдвэр гаргасан нь сонирхол татаж байна.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2026.05.21/ АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Хунг Цао Ираны дайны улмаас Тайваньд зэвсэг нийлүүлэх ажлыг түр хугацаагаар хойшлуулсан гэсэн юм. Энэ нийлүүлэлтийг Трампын захиргаа шаардлагатай гэж үзсэн үедээ үргэлжлүүлнэ гэдгийг тэр нэмж хэлжээ.

АНУ-ын хууль тогтоогчид нэгдүгээр сард Тайваньд 14 тэрбум ам.доллар хүртэлх зэвсэг худалдах хуулийн төслийг дэмжсэн. Гэвч одоогийн байдлаар Трамп тус худалдаанд гарын үсэг зурж батлаагүй байна.

Хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израилтай хамтран Иранд цохилт өгч дайн эхлүүлсэн. Үүнтэй холбогдуулан АНУ-ын пуужингийн нөөц шавхарсан гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Гэхдээ зэвсгийн нийлүүлэлтийг хойшлуулсан нь Ойрх Дорнодын мөргөлдөөнтэй холбоотой гэдэгт шинжээчид эргэлзэж байна. Трампын захиргаа Ираны эсрэг хийж буй дайн Тайваньд нийлүүлэх зэвсэгт ямар ч нөлөө үзүүлэх ёсгүй гэж шинжээчид хэлжээ.

АНУ-Тайванийн Бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч Руперт Хаммонд-Чамберс “The Guardian” сонинд хэлэхдээ, Цаогийн хэлсэн тайлбар нь ямар ч утгагүй байна гэжээ.

Ираны дайн болон Тайваньд зэвсэг нийлүүлэхийн хооронд бодит холбоо хамаарал байх магадлал маш бага гэж Руперт хэлсэн байна. Трампын түр зогсоож буй зэвсгийн нийлүүлэлт нь гурваас зургаан жилийн дараа л хүргэгдэнэ гэдгийг тэр онцолсон юм.

Руперт “The Guardian” сонинд "Зургаадугаар сарын эцэс гэхэд худалдааг Трамп баталбал зэвсэг үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулах гэж 6-12 сарын хугацаа шаардагдана. Үүний дараа хүргэлтийн хугацаа эхэлнэ. Тиймээс Тайваньд зэвсэг хүрэх хугацаа үнэндээ 2030-аад он руу шилжиж байгаа юм" гэж тайлбарлажээ.

Зургийн эх сурвалж: The Guardian

Амралтын өдрүүдээр “Reuters” агентлагт Вашингтоны нэгэн албан тушаалтан мэдээлэл өгөхдөө "Ерөнхийлөгч Трампт стратегийн бүх зорилт болон түүнээс цааших зорилтуудыг гүйцэтгэхэд хангалттай хэмжээний зэвсэг, сум, нөөц байгаа" гэсэн байна. Тайваньд зэвсэг борлуулахыг түр зогсоосон нь Ираны дайнтай холбоогүй гэж тэр албан тушаалтан хэлсэн юм. Үүнээс харвал энэ алхам өөр зорилготой байх магадлал өндөр байна.

БНХАУ Тайванийг өөрийн газар нутаг гэж үздэгээс гадна Вашингтон тус аралд зэвсэг худалдахыг эрс эсэргүүцдэг. АНУ-ын хуульд Вашингтон Тайваньд зэвсэг нийлүүлж, өөрийгөө хамгаалах хангалттай чадвартай байлгахын тулд шаардлагатай зүйлийг нь нийлүүлэх ёстой гэж зааж өгсөн байдаг.

Хятадын дарга Ши Жиньпин энэ сард Бээжинд Трампыг хүлээн авч уулзахдаа Тайванийн асуудал бол хоёр улсын харилцааны хамгийн чухал асуудал гэж хэлсэн. Энэ асуудлаас болж АНУ, БНХАУ нар дайтаж ч магадгүйг тэр анхааруулсан юм. Трамп Ши Жиньпинтэй уулзахдаа Тайванийн тал дээр ямар нэгэн амлалт өгөөгүй гэж мэдэгдсэн билээ. Гэхдээ айлчлалаас хойш хийсэн мэдэгдлүүд нь түүний захиргаа Тайванийг дэмжинэ гэдэгт эргэлзээ төрүүлэх боллоо.

Трамп Тайваньд зэвсгийн борлуулах асуудлыг хэлэлцээнд ашиглах хөшүүрэг болгон хэрэглэж магадгүй гэж хэлсэн юм. Вашингтон олон арван жилийн турш энэ асуудлыг Бээжинтэй хэлэлцэхгүй гэх дүрмийг дагаж ирсэн.

Өнгөрсөн долоо хоногт Трамп Тайванийн удирдагч Лай Чинтэтэй шууд ярилцаж магадгүй гэж хэлсэн нь олон арван жилийн дипломат журмыг зөрчсөн бас нэг явдал болсон. Вашингтон 1979 онд элчин сайдын яамаа Тайпэйгээс Бээжинд шилжүүлснээс хойш АНУ-ын ямар ч ерөнхийлөгч Тайванийн удирдагчтай шууд ярьж байгаагүй. Хэрэв Трамп хэлснээрээ дуудлага хийвэл Хятадын дургүйцлийг ихэд хүргэх болно.

Даваа гарагт /2026.05.25/ Тайванийн эрх баригч Ардчилсан прогрессив намын таван хууль тогтоогч, "Jamestown Foundation"-ийн ерөнхийлөгч Питер Маттисын хамт хэвлэлийн бага хурал хийжээ. Тус хурал нь Ши Жиньпин, Трамп нарын дээд хэмжээний уулзалтын дараах Тайвань-АНУ-ын харилцааны тухай сэдэвтэй явагдсан юм.

Маттис Цаогийн хэлсэн тайлбарыг үнэн зөв биш гэж бодож буйгаа илэрхийлжээ. Тэрбээр АНУ-ын Конгресс аль хэдийн шийдэж, мэдэгдсэн байсан Тайваньд худалдах зэвсгийн багцад Ираны мөргөлдөөн нөлөөлөх ямар ч боломж байхгүй гэдгийг онцолсон байна.

Тэрбээр "Хэн юу ч гэж хэлсэн бай, ямартай ч АНУ-ын зэвсгийн борлуулалт хэрхэн явагддаг талаар нарийн ширийн мэдээлэл, ойлголтгүй хүн л тийм зүйл ярьжээ. Миний бодлоор эдгээр нь тусдаа асуудлууд учир өөрөөр авч үзэх ёстой" гэжээ.

АНУ-Тайванийн Бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч Руперт хэлэхдээ “Трамп дөрвөөс зургаан долоо хоногийн хугацаанд зэвсэг худалдахыг баталвал АНУ Тайпэйг дэмжиж байгаа эсэх дээр үүссэн төөрөгдөл бараг арилна” гэсэн байна.

Намар Трамп Вашингтонд Ши Жиньпинийг хүлээн авч уулзана. Үүний дараа арваннэгдүгээр сард БНХАУ-д болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалт, арванхоёрдугаар сард Майамид болох Их 20-ийн дээд хэмжээний уулзалтаар Трамп, Ши Жиньпин нар дахин уулзах төлөвтэй байна. Ийм учир энэ саатал намар хүртэл үргэлжилбэл Тайвань маш хүнд байдалд орно гэж Руперт хэлжээ.

Вашингтон дахь Германы Маршал сангийн шинжээч Бонни Глейзер "Ши Жиньпин АНУ-ын зэвсэг нийлүүлэлтийг хойшлуулаад зогсохгүй, нийлүүлэлтийг бууруулж, урт хугацаандаа зэвсэг худалдахгүй болгох боломжийг олж харж байна гэж би бодож байна" гэсэн юм.

Эх сурвалж: The Guardian, Washington Post, Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Amerik Тайванийг ингэж савлуулах нь аюултай шүү

Зочин
Зочин

Trump dandaa naimaa hiij bgaa yum shig handdag ni ayultai

Зочин
Зочин

Хятадтай тохиролцоо хийх гэж Тайванийг барьцаалж байгаа юм биш биз

Зочин
Зочин

Taiwand demjleg heregtei shde odoo bolhoor buult hiigeed bh yum

Зочин
Зочин

АНУ-ын бодлого өдөр болгон өөрчлөгдөх юм даа

Зочин
Зочин

Iranii daintai holbootoi gedegt itgehgui bn

Зочин
Зочин

Трампын мэдэгдлүүд улам ойлгомжгүй болоод байна

Зочин
Зочин

Ene bol Hyatadtai hiij bgaa strategic toglolt l bh

Зочин
Зочин

Тайваньд үнэхээр хүнд мэдээ болж байна даа

Зочин
Зочин

2030 on hurtel huleene gedeg chin denduu udan yum

Зочин
Зочин

АНУ хэлсэндээ хүрдэг улс байсан одоо эргэлзээтэй болжээ

Зочин
Зочин

Xi Jinping Trump 2iin uulzalt deer yum yarigdсан ni todorhoi yum bn

Зочин
Зочин

Дайнтай холбоогүй гэдгийг хүртэл шинжээчид хэлээд байна шүү

Зочин
Зочин

Amerik odoo ashig sonirholoo l harj bn daa

Зочин
Зочин

Тайванийг хамгаална гэдэг нь хоосон үг болж мэдэх нь

Зочин
Зочин

Zevseg ni ochih gej 6 jil boldog yum bn shde aimaar yum

Холбоотой мэдээ

Back to top button