Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Хятадад малчин ажилд авна гэх зар вайрал болж, 700 анкет иржээ

Хятадад ферм ажиллуулдаг Зуо Шиаоён малчид ажилд авна гэх зар байршуулсан нь сошиал орчинд вайрал болж 700 гаруй анкет иржээ. Анкетууд дунд Шанхай, Чунцин зэрэг томоохон хотуудад оффис ажил хийдэг хүмүүс болон их сургуулиа дөнгөж төгссөн залуус байсан юм. Зуо дөрөвдүгээр сарын сүүлээр байршуулсан зар нь Вэйбо дээр хэдхэн цагийн дотор 59 сая хандалт авсан байна.

Зуо зар нь вайрал болсон талаар ярихдаа “Ийм хэмжээнд вайрал болно гэж би бодоогүй. Хүмүүст ажил олоход хэцүү байгаа бололтой” гэжээ. Түүний хэлснээр анкет өгсөн арван хүн тутмын нэг нь их сургуулиа дөнгөж төгссөн залуус байсан аж. Энэ явдал тус улсын хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал улам хурцдаж буйг харууллаа. БНХАУ-д ажилгүйдлийн түвшин 5 хувь орчим байгаа ч мэргэжилдээ тохирохгүй доогуур ажил эрхлэлт нэмэгдэж байгаа юм. Тус улсад залуусын ажилгүйдэл газар авч, нөхцөл байдал маш хүндэрсэн тул засгийн газар нь залуусын ажилгүйдлийн статистикийг нийтлэхээ зогсоосон билээ.

Ираны дайн болон хиймэл оюун ухааны хэрэглээнээс болж Хятадын хөдөлмөрийн зах зээл улам дордоно гэж шинжээчид үзэж байна. “ING” фирмийн Хятадын эдийн засаг судлаач Линн Сон “Зуогийн зар вайрал болсон нь өрсөлдөөн маш өндөр хэр нь бага цалинтай хөдөлмөрийн зах зээлийн шинж тэмдэг” гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манайд аялал барилгачид олноор ирж малчид маань урагшаа ажилд гарах нээ

Зочин
Зочин

Монголоос юм уу Өвөрмонголын малчдын малыг дээрэмдэж аваад малаа маллаж чаддаггүй ээ. Угаасаа малчин байх хувь заяагүй шдээ хужаа нар!!!!!

Зочин
Зочин

Боов нь босдоггүй хятад залуусыг туслах малчнаар авнаа ажилд авчихдаг эхнэр охиныг минь бавчихна түвэг цаашаа

Бөөлжис
Бөөлжис

Вирал гэж бичээч дээ хонуулах.

Зочин
Зочин

Манай хамаг малыг ачаад явсан байна новш гэж

Холбоотой мэдээ

Back to top button