Норвеги Францын цөмийн зэвсгээр хамгаалуулах хэлэлцээ хийнэ
Норвеги Францын цөмийн зэвсгээр хамгаалуулах хэлэлцээ эхлүүлнэ гэж Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Сторе, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар лхагва гарагт /2026.05.27/ мэдэгджээ. Сторе, Макрон нар Парис хотноо уулзаж, өргөн хүрээтэй батлан хамгаалахын гэрээнд гарын үсэг зурсанд нь энэ багтсан байна.
Сүүлийн жилүүдэд Европ дахь НАТО-гийн гишүүд аюулгүй байдлын тал дээр АНУ-д тулгуурлахаас болгоомжилж эхэлсэн. Ийнхүү болгоомжилж Европын орнуудтайгаа илүү хамтран ажиллах алхам сүүлийн жишээ нь Норвеги боллоо. Сторе хэлэхдээ Норвеги улс мөргөлдөөнөөс сэргийлэх гол хамгаалалт нь НАТО болон АНУ хэвээр байх боловч Францын цөмийн чадавх нь НАТО-гийн ерөнхий байр сууринд чухал хувь нэмэр оруулна гэжээ.
Макрон “Энэхүү хэлэлцээр нь хоёр улс бие биедээ харилцан туслах зарчмыг тогтоож байна” гэсэн юм. Гуравдугаар сард тэрбээр Францын цөмийн зэвсгийн хамгаалалтыг Европын орнуудад олгох санал дэвшүүлсэн билээ. Тэрхүү хамгаалалтад орсон Европын орнууд руу довтолсон тохиолдолд Франц цөмийн зэвсгээр хариу арга хэмжээ авах боломжтой болно. Одоогийн байдлаар Польш, Литва нар тус хамгаалалтад ороод байгаа юм.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.