НИЙГЭМНийгэм мэдээ
Волейболын холбооны төлөөллүүдэд МҮОХ-ны 70 жилийн ойн медаль гардуулжээ

Монголын үндэсний олимпын хорооны түүхт 70 жилийн ойн медалиар Волейболын холбоог шагнажээ. ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын Волейболын холбооны төлөөллийг хүлээн авч олимпын хөдөлгөөн болон волейболын спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж МҮОХ-ны түүхт 70 жилийн ойн медалийг гардуулсан байна.
Тус уулзалтад МВХ-ны ерөнхийлөгч Н.Амарзаяа болон дасгалжуулагч, тамирчид, албаны төлөөлөл оролцжээ. Түүнчлэн талууд ирэх наймдугаар сард Монгол Улсад болох Азийн зүүн бүсийн волейболын эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулалтын талаар санал солилцжээ.
Б.АЗЖАРГАЛ

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.