НИЙГЭМНийгэм мэдээ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имарт буюу “Скай Хайпермаркет” ХХК болон “Улаанбаатар Их Дэлгүүр” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэхээр боллоо. Төслийг хэрэгжүүлэх хоёр талын хамтын ажиллагааг баталгаажуулсан гэрээнд гарын үсэг зурах ёслол 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Гэрээнд “Улаанбаатар Их Дэлгүүр” ХХК-ийн Ерөнхийлөгч Г.Сүхээ болон “Скай Хайпермаркет” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавзмаа нар гарын үсэг зурсан юм.

Хотын төвд байрлах Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэх энэхүү шинэ салбар нь хэрэглэгчдэд өдөр тутмын хэрэгцээт хүнс, ахуйн бараа бүтээгдэхүүн болон Имартын чанартай үйлчилгээг илүү ойр, хүртээмжтэй хүргэх зорилготой юм. Шинэ салбар ашиглалтад орсноор хотын төвийн хэрэглэгчид тав тухтай орчинд хэрэгцээт худалдан авалтаа нэг дороос хийх боломж бүрдэх юм.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button