Улс төрийн мэдээ

Нийслэлийн Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийг АТГ-аас шалгаж, нөхөр Б.Өсөхбаярыг нь 30 хоногоор цагдан хорьжээ

Х.Нямбаатарын Нийслэлийн Ерөнхий архитектороор томилсон Ч.Төгсдэлгэрийг АТГ-аас шалгаж буй. Тэгвэл түүний нөхөр Б.Өсөхбаярыг |2026.06.05|-ны өдөр 30 хоногоор цагдан хорих шийдвэр гарсан байна.

Эргэн сануулахад, Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр хууль бусаар барилгын зөвшөөрөл олгосон байж болзошгүйгээр АТГ-т шалгагдаж буй талаар манай редакц мэдээлж байв. Сүүлд НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж "Хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг. АТГ шалгаж байгаа" гэх мэдээллийг өгсөн билээ.

Ч.Төгсдэлгэрийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 дүгээр зүйл "Нийтийн албан тушаалтан хахууль авах" гэсэн зүйл ангиар шалгаж буй. Харин түүний нөхөр Б.Өсөхбаярыг ямар зүйл ангид холбогдуулан шалгаж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Бид дээрх агуулгаарх шинэ өрнөлийг эргэн мэдээлэх болно.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
sondor
sondor

Yaasan getsuudeltein bee. Avilgal avahguigeer ajillaj boldoguin bhda. Esvel anhnaasaa avilgal ogch alban tushaal deer ochood avilgalaar nuhuj avna gej uzdiin bhda

Зочин
Зочин

Туршлагагүй, хэт залуу хүмүүсийг хариуцлагатай албан тушаалд томилоод нуруугий нь хугалаад байх юм даа. Өндөр мэргэжилтэй залуусаа шууд дарга болгоод байдагаа болимоор байна. Тэднийгээ эхлээд туршлагажуулах хэрэгтэй байх. Өндөр мэргэжил бол маш том капитал юм шүү дээ уг нь

ГАНАА
ГАНАА

ямар муухай хүүхэн бэ?

Холбоотой мэдээ

Back to top button