Улс төрийн мэдээ

Б.Найдалаа салбарынхантайгаа тохиролцсон хэмээсэн ч Эрчим хүчнийхэн энэ сарын 30-наас ажил хаяна

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарт ажил хаялт зарлах болсон талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр Д.Эрдэнэбат эрчим хүч  хариуцсан нарийн бичгийн дарга "Энэ салбарынхан ажил олгогч Эрчим хүчний яамтай цалин нэмүүлэх асуудлаар урт хугацаанд хэлэлцэж байгаа ч тохиролцоонд хүрч чадахгүй байгаа. Тиймээс |2026.06.30|-ны өдрийн 8 цагаас ажил хаялтыг эхлүүлнэ. Эрчим хүч нь хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой учраас ажил хаялт эхэлмэгц цахилгаан, дулаанаар хангахгүй гэсэн үг биш. Шаардлагатай ажлын байруудын ажил үүргийг хэвийн үргэлжлүүлэх тал дээр дотоод зохицуулалт хийж ажиллахаар болсон.  Тэр хүртэл Эрчим хүчний яам боломжит хувилбаруудыг танилцуулах хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьж байгаа аж. Ажил хаялт бол хамгийн эцсийн сонголт, хуульд заасан бүх арга хэмжээг авсан. Мөн энэхүү ажил хаях шийдвэрийг эрчим хүчний салбарын 28 байгууллагын 6600 гаруй ажилтан ажил хаях санал асуулгад оролцож, ажил хаях саналыг 90-ээс дээш хувь нь дэмжсэн” гэв.

Ташрамд дурдахад, Эрчим хүчний сайдаар томилогдоод 70 гаруй хонож байгаа Б.Найдалаа сайд манай сайтад өгсөн ярилцлага өгсөн. Энэ үеэр сэтгүүлчийн "Эрчим хүчний салбарт өдгөө 17 мянга гаруй хүн ажиллаж, амьжиргаагаа залгуулж байна. Зээл авч цалин тавьж буй талаар хөндөгдөж байсан. Мөн тэднийг цалингаа нэмэгдүүлэх хүсэлтэйгээр жагсах үед та уулзаж байсан. Дараа нь жагсал намжсан. Ямар тохиролцоонд хүрсэн юм бэ?" гэх асуултад ний нуугүй ярилцсан, зөвшилцөлд хүрсэн хэмээж байсан. Тухайлбал,

"Тохиролцоо гэхээс илүүтэйгээр ний нуугүй л ярилцсан. Үйлдвэрчний эвлэл бол ажилчдын эрх ашгийг хамгаалдаг байгууллага. Ажилчдын эрх ашгийн эн тэргүүнд цалин байж таарна. Цалингаас гадна нийгмийн, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой олон асуудал бий. Тэр бүгдийг яам шийдэж чадаж байгаа юу.

Үүнээс гадна манай салбар бол эмч багш нарыг бодвол харьцангуй цалин сайнтай. Тиймээс цалин нэмэх тал дээр түр тэвчих, эхлээд салбараа хөл дээр нь босгох талаар ярилцаж, үр дүнд хүрсэн.

17,800 хүн энэ салбарт ажиллаж байна. Энэ хүмүүсийн эрх ашиг хаана байна вэ. Хөдөлмөрийн үнэ цэн, тэр мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа бодлого хаана байна вэ. Яаж сургаж, яаж дадлагажуулж, яаж дэмжиж байна вэ. Цалин бол ажилчид руу чиглэсэн бодлогын жижиг хэсэг. Цалингийн цаана их зүйл бий. Хүнээ бодсон, боловсон хүчний бодлого сул байна. Үүнд анхаарч ажиллах хэрэгтэй байгаа" хэмээсэн билээ.

Ярилцлагыг дараах линкээс бүтэн унших боломжтой.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Найдалаа сайд найдваргүй араандаа орлоо доо !!
Наранбаярынхаа хөмсөгийг тас цохиж байл уу ??

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button