Улс төрийн мэдээ

ХАА-н яам нь шүлхий зориудаар тараасан гэдгийг О.Амгаланбаатар нотлох уу, Ц.Идэрбатыг шалгах уу

Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачилгаар Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх ерөнхий хяналтын сэдэвт сонсгол Төрийн ордонд зохиогдож буй.

Энэ үеэр хөдөө орон нутгаас ирсэн малчдын төлөөлөл хуулийн төсөлтэй холбоотойгоор саналаа хэлж, асуулж асууж хариулт авч байгаа билээ. УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар энэ үеэр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймагт гарсан шүлхий өвчний SAT-1 хувилбар бүртгэгдсэн талаар дуугарч, ингэхдээ “Мах үнэтэй байхдаа өнгөрсөн жил хонь 500 мянган төгрөг байсан. Гэтэл ХАА-н яам зохион байгуулалттай шүлхий гаргаад мал үнэгүй болж эхэлж байна” хэмээн сонсголын үеэр хэлэв.

Монголд өмнө нь тэмдэглэгдэж байгаагүй шүлхийн энэ хэв шинжийн вакцины 1.6 сая тунг 26.2 тэрбум төгрөгөөр худалдан авах шаардлагатай талаар салбарын сайд нь өөрөө хэлсэн. Эдгээр вакцинд дээрх гурван аймгийн бог мал болон хөрш зэргэлдээ дөрвөн сумын өвчлөмтгий малыг хамруулах аж.

О.Амгаланбаатарын хэлсэн үгийн ард Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам өөрөө Монголд байхгүй шүлхийн хэв шинжийг гаргаж, өндөр дүнгээр вакцин худалдан аваад зогсохгүй малын үнийг унагаасан болж таарав.

Баримтгүй ярьсан түүний энэ үээ О.Амгаланбаатар нотлох эсвэл салбарын сайд Ц.Идэрбатыг хуулийн байгууллага шалгах гэсэн хоёр гаргалгаа л харагдаж байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

УИХ-д сэтгэцийн гажиггүй хүн сонгож бвал их зүгээр юм байгаамдаа, таминь !
Энэ хоёр хар юм хоюулаа жаахан жаахан юмтай шүү !

Холбоотой мэдээ

Back to top button