Төрийн соёрхолт дуучин Д.Болд: Хүүхэд багачууддаа зориулсан цэцэрлэг барьж, хотдоо бэлэг барихаар шийдлээ
Монголын рок попын салбарт хөл тавьсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл хийсэн уран бүтээл бүрээрээ урлагийн тайзнаа тасралтгүй шинэ босго, стандартыг тогтоосоор ирсэн хүн бол Төрийн соёрхолт дуучин Д.Болд. Тэрбээр "Камертон" хамтлагийг үүсгэн байгуулснаасаа хойш шил шилээ дарсан супер хит дуунуудаар залуусыг байлдан дагуулж байсан. Энэ жиил тус хамтлагийн 31 жилийн ой тохиой байгаа аж.
Төрийн соёрхолт өчигдөр өөрийн сошиал хуудсаараа дамжуулан "Урлагийн салбарт “Камертон” хамтлагтайгаа 31 жил, бие даасан уран бүтээл хийгээд 21 жил болж байна. Энэ хугацаанд та бүхнийхээ хайр, хүндэтгэлийг уран бүтээл, дуу хөгжмөөрөө дамжуулан талархсан сэтгэлээ тайзан дээрээс илэрхийлдэг байсан.
Харин энэ удаа та бүхнийхээ надад өгсөн дэмжлэг, хайр хүндэтгэлийн хариуд хүүхэд багачууддаа зориулж цэцэрлэг барьж нийслэл хотдоо бэлэг барьж байна. Цаашлаад энэ ажил зөвхөн цэцэрлэгээр дуусахгүй. Залуучууддаа урам зориг өгөх, улс нийгэмдээ эерэг хандлага түгээх зорилготой олон ажил хийхээр төлөвлөж байна" хэмээн бичжээ.
Х.ХУЛАН




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм залуучуудыг дээш нь гаргах хэрэгтэй.Олны төлөө зүтгэдэг,нам бус залуучууд их хэрэгтэй байна.