Налайх дүүргийн хөрсөнд нутагшуулсан усан үзмийн тариалалт амжилттай болж энэ жилийн ургац арвин байна
Монгол орон 31 улсаас 23,5 сая кг буюу жилд 50-60 сая долларын жимс жимсгэнэ импортоор авдаг. Тиймээс сүүлийн жилүүдэд төрөөс дотоодын тариалан эрхлэгч нартаа дэмжлэг үзүүлж эх орныхоо хөрсөнд тариалсан жимс жимсгэнэ, хүнсний ногоог хэрэглэх зорилт тавиад байгаа. Эрс тэс уур амьсгалтай Монгол оронд усан үзэм тариасан анхны агрономичдын нэг бол "Ногоон харш" ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Баяр гэх хөдөлмөрч эмэгтэй байдаг аж. Тэрээр улсад 20 жил ажиллаж тэтгэвэрт гарсныхаа дараа мод үржүүлгийн газар байгуулан Монгол оронд маш олон төрлийн мод бут сөөгийг нутагшуулсан байна.

47 жилийн туршлагатай ахмад агрономич Ц.Баяр нь Налайх дүүргийн хөрсөнд усан үзмийн тариалалтын судалгааг 12 жилийн хугацаанд хийж тохиромжтой агротехнологи боловсруулан амжилттай ургуулсан сонирхолтой талаараа өөрийн цахим хуудастаа хуваалцсан байна. Тэрбээр "Нэг сар гүрийвэл ч болох гээд л байна даа. Өнгө хувирах сахарын агууламж хуримтлагдах буюу жимс боловсрох явц эхэлжээ "Ногоон харш"-ийн хүлэмжинд Монгол оронд импортыг орлох жимсний аж ахуй хөгжүүлэхэд зориулж /урд нь гүзээлзгэнэ рёмонтантный малина зэргийг тариалж үр дүнг амжиллттай хэрэгжүүлсэн /агротёхник аргачлал хэрхэн тариалж ургац авах боломжуудыг судлах зорилготой ажлын нэг хэсэг.

Бид гурван сорт хөгжүүлэхээр оролдсон ширээний усан үзэм буюу шууд идэхэд зориулсан үргүй мөн үржүүлгийн суурь болгох зорилгоор зэрлэг мөн оросын гадаа өрхөд тариалах хүйтэнд тэсвэртэй сортуудыг туршилтандаа ашигласан бид тариалалтын хэлбэр аргачлалыг аль болох өртөг зардал багатайгаар тариалах боломжийг эрж хайсан маань нилээд үр дүнтэй байгаад олзуурхан ажиллаж эцсийн бүтээгдэхүүн ачаалал бага байгаа нь боломж хэмээн дүгнэж байна" гэж бичжээ.
Х.ХУЛАН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт