Нийгмийн

Даншиг наадмын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагаас эхэлнэ

Өндөр Гэгээн Занабазараас эхтэй "Хүрээ цам-Даншиг наадам 2026" Хүй долоон худагт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй улс, аймаг, цэргийн цолтой алдар цуутай 256 бөх зодоглож буй.

Өчигдөр эхний гурван давааны барилдаан болсон. Өнөөдөр 15:00 цагаас хүчит бөхийн барилдааны дөрвийн даваагаар үргэлжилнэ. МҮБХ-ноос бөхчүүдийг цагийн өмнө ирж бэлэн байдлаа хангахыг уриалсан байна.

Даншиг наадмын түрүү бөх 30 сая, үзүүр бөх 20 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 14 сая, дунд шөвгийн бахчүүд тус бүр дөрвөн сая төгрөгийн бай шагнал гардана.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button