Америкчууд “Amazon”-ы хямдралаар дөрвөн хоногийн дотор 26.4 тэрбум ам.долларын худалдан авалт хийжээ
АНУ-ын хамгийн том цахим худалдааны платформ болох “Amazon” жил бүр “Prime Day” хэмээх нэртэй хямдралын өдрүүд зарладаг. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагаас /2026.06.23/ баасан гарагийн /2026.06.26/ хооронд “Prime Day” өрнөжээ. “Adobe Analytics” фирм мэдээлснээр энэ хугацаанд америкчууд 26.4 тэрбум ам.долларын худалдан авалт хийсэн байна. Энэ нь өнгөрсөн жилээс 9.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Шинжээчид энэ өсөлтийг тайлбарлахдаа инфляц нэмэгдэж, хүмүүс илүү удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдан авах нь ихэссэнтэй холбоотой гэжээ.
“Abode Analytics” мэдээлснээр бараанууд ихээхэн хямдарсан тул худалдан авагч цахилгаан бараа, хэрэгсэл, тоглоом олноороо авсан байна. Ийм учир худалдаачид баярын улирлаар бүтээгдэхүүнээ зарахын тулд илүү том хямдрал зарлах хэрэгтэй байж магадгүй юм. Тус фирмийн мэдээллээс харвал “Prime Day”-ийн хямдрал өнгөрсөн жилийнхтэй ижил түвшинд байжээ. Тодруулбал энэ жил цахилгаан бараа дунджаар 24 хувь хямдарсан бол өнгөрсөн жилийнх 23 хувь байсан юм. Хувцас, тоглоомын хямдрал мөн тус тус нэг хувиар нэмэгдэж дунджаар 24 болон 19 хувь байсан аж. “Numerator” фирмийн мэдээллээс харвал захиалгын дундаж хэмжээ өнгөрсөн жил 53.34 ам.доллар байснаас 47.66 ам.доллар болсон байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Америкийн эдийн засаг сайн, хүмүүсийнх гь худалдан авах чадвар өндөр байна.