НИЙГЭМНийгэм мэдээ

Туулын үерийн улмаас Биокомбинат орчмын авто зам цөмөрчээ

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат орчмын Туул голын усны түвшин эрс нэмэгдсэний улмаас авто замын зорчих хэсэг цөмөрч, ойролцоох айл өрх, аж ахуйн нэгжүүд усанд автах эрсдэл үүсээд байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар болон хорооны ажилтан, албан хаагчид эрсдэлтэй бүсэд байрлах айл өрхүүдэд нүүх тухай мэдэгдлийг хүргүүлж, аюулгүй бүсэд шилжих арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ.

Мөн Туул голын эрэг орчимд үйл ажиллагаа явуулж буй амралтын газруудын үйлчлүүлэгчид болон аялал, зугаалгаар зорчиж буй иргэдийг голын эргээс холдуулж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа аж. Албаныхан иргэдийг үерийн аюултай бүсэд зорчихгүй байх, гол мөрний усны түвшний мэдээллийг тогтмол анхаарч, болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг оцгойлон сэрэмжлүүллээ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button