Гэмт хэрэгНИЙГЭМНийгэм мэдээ
Монгол Улсад хууль бусаар 20 жил оршин суусан “Гадаадын иргэн”-ийг олж тогтоожээ
Бусдын регистрийн дугаарыг ашиглан 20 жил Монгол Улсад хууль бусаар оршин суусан “Гадаадын иргэн”-ийг олж тогтоожээ.
Тодруулбал, тухайн гадаад улсын иргэн нь өөр улсад урт хугацаанд амьдрахаар явсан иргэний регистрийн дугаарыг ашиглан иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх гаргуулан авч хуурамч бичиг баримт бүрдүүлэн Монгол Улсад 20 жилийн турш оршин сууж байсан гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
Уг иргэний үйлдсэн зөрчлийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгах явцад дээрх хууль бус үйлдлийг илрүүлжээ.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.