Хэт халж буй Европт агааржуулагчийн хэрэглээ улс төрийн маргаан боллоо
Европт хэт халж буй үед агаар сэлгэлтийн систем улс төрийн маргааны сэдэв болж хувирлаа. Хэт халалтын улмаас Европт 1,300 орчим хүн амь үрэгдэж, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлт алдагдан, сургуулиуд үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа.
Өмнө нь ийм түвшинд халдаггүй байсан тул агаар сэлгэлтийн систем европчуудын хувьд тийм ч чухал байгаагүй юм. Одоо зун болгон хэт халах болсон тул агааржуулагчийг бүрэн нэвтрүүлэх, эсвэл өөр төрлийн шийдэл хэрэгжүүлэх дээр Европын орнуудад маргаан явагдах боллоо.
Францад 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж буй улстөрчид агааржуулагчийн асуудлыг идэвхтэй сөхөж эхэлжээ.
Барууны үзэлтэй улс төрч Марин Ле Пен улс даяар агааржуулагчийн хэрэглээг нэмэгдүүлэх саналыг дахин дэвшүүлсэн байна. Тэрбээр 2025 оны парламентын сонгуулийн үеэр агааржуулагчийн тоног төхөөрөмжийг өргөн хүрээнд нэвтрүүлэх үндэсний төлөвлөгөө гаргаж байсан юм.
Харин зүүний үзэлтэй Ле Пений гол өрсөлдөгч Жан-Люк Меланшон эсрэг байр суурь илэрхийлжээ. Тэр “Бид хаа сайгүй агааржуулагч суурилуулж болохгүй. Энэ бол асуудлыг улам хүндрүүлэх хуурамч шийдэл” гэж хэлж, оронд нь барилгын дулаан тусгаарлалтыг сайжруулахыг уриалсан байна.

Агааржуулагчийн систем Европчуудын дунд олон жилийн турш маргаантай асуудал байсаар ирсэн. Шүүмжлэгчид агааржуулагч нь цахилгаан эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, эрчим хүчний сүлжээнд ачаалал үүсгэн, халуун агаарыг агаар мандал руу гаргаснаар хэт халалтын үндсэн шалтгааныг шийдвэрлэж чаддаггүй гэж үздэг.
Харин дэмжигчид нь хэт халуун нөхцөлд амьдрах боломжтой орчныг бүрдүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг хадгалах зөв хэрэгсэл гэж үзэж байна.
Францад ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах магадлал өндөр “National Rally” нам агааржуулагчийн системийг төрийн дэмжлэгтэйгээр өргөн хэрэглээнд нэвтрүүлэх санал гаргажээ. Мөн тус намын өрсөлдөгч Ногоон намын тэргүүн Марин Тонделье агааржуулагч шаардлагатай болж эхэлж байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.
Европын Комисс энэ асуудал дээр маш болгоомжтой хандаж, төвийг сахисан байр суурь илэрхийлжээ. Улс орнууд анхаарлаа агааржуулагч дээр бус харин агааржуулагчийг ажиллуулах эрчим хүчний эх үүсвэр дээр төвлөрүүлэх ёстой гэж мэдэгдсэн байна.
Агааржуулагчийн талаарх энэхүү мэтгэлцээн нь Европын холбооны “Ногоон гэрээ”-г дахин авч үзэх хэлэлцүүлгийн нэг хэсэг болжээ. Энэ нь 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалт болон шингээлтийн төгс тэнцвэрт хүрч, уур амьсгалд нөлөөлөхгүй байдалд хүрэх зорилготой хууль, бодлогын багц хэлэлцээр юм.
Эх сурвалж: Euro News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Европ ийм халуун болж байгаа үед агааржуулагч тансаг хэрэглээ биш хэрэгцээ болсон юм биш үү
Hunii amid nas erchim huchnees iluu unetei shuu
Дулаалга ч хэрэгтэй агааржуулагч ч хэрэгтэй хоёрыг нь зэрэг хийх нь зөв
Europe uurchlugduj baigaa tsag uuriin shiidlee bas oorchloh heregtei
Хэт халуунд хүмүүс нас барж байхад улс төр хийх цаг биш
Agaarjuulagchig buren eserguutseh ni heterhii tuilshralt sanagdaj bn
Эрчим хүчээ ногоон эх үүсвэрээр шийдвэл агааржуулагч ч асуудал биш
Haluunii davalgaa jil bur davtagdaad baival argagui l hereg bolno
Агааржуулагчийг буруутгахаас илүү уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хэрэгтэй
Barilgaa sain dulaan tusgaarlaltai bolgoh ni urt hugatsaand iluu ashigtai
Hunii eruul mend bol ehnii eeljind tavigdah yostoi
Цахилгааны эх үүсвэрээ шийдэхгүй бол маргаан үргэлжилсээр байх байх
Монголд ч гэсэн ийм халуун өдрүүд олширч байгаа нь анзаарагддаг
Амьд үлдэхэд тусалдаг зүйл бол тансаг хэрэглээ биш
Хэт халалтын үед сургууль хүртэл хаагдаж байгаа нь ноцтой асуудал байна