АНУ-д өндөгний үнэ өсгөсөн компаниуд $3.3 саяыг төлж, 53 сая өндөг хандивлана
АНУ-ын Хууль зүйн яам болон 17 нам хамтран “Cal-Maine Foods”, “Versova”, “Hickman’s Egg Ranch” компанийг өндөгний үнэ өсгөсөн хэмээн буруутгаж шүүхэд өгсөн байжээ. Тэгвэл шүүх дээр талууд тохиролцоонд хүрч, тэдгээр компани 3.3 сая ам.долларыг төлж, 53 сая өндөг хандивлах болсон байна.
Хууль зүйн яам болон мужууд тус гурван компанийг 2022 оны зургаадугаар сараас 2025 оны гуравдугаар сарын хооронд хөшигний ард тохиролцож, өндөгний үнийг өсгөсөн гэж буруутгажээ. Мөрдөн байцаалтын явцад тус гурван компани “Urner Barry Publications” компанид ямар үнийн санал хүргүүлэхээ тохиролцсон гэдэг нь илэрсэн байна. “Urner Barry Publications” нь хүнсний дэлгүүр, ресторан болон бусад газрууд ямар үнээр өндөг худалдан авахыг тодорхойлдог индекс гаргадаг юм.
Нью-Йоркийн Ерөнхий прокурор Летитиа Жеймс мэдэгдэл гаргахдаа “Хүчирхэг корпорацууд үнэ өсгөхийн тулд хөшигний ард хуйвалдах үед ажилчин ангийн гэр бүлүүд хохирдог. Өндөг үйлдвэрлэгчид зах зээлийг залилан мэхэлсэн” гэжээ.
Эх сурвалж: AP News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.