НИЙГЭМНийгэм мэдээ

Б.Найдалаа: Эхний ээлжид эрчим хүчний салбарын ажилчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлнэ

Эрчим хүчний ажилчид үндсэн цалинг 30 болон түүнээс дээш хувиар нэмэгдүүлэхийг шаардаж ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Тэгвэл эрчим хүчний салбарын ажилчдын цалинг үе шаттайгаар 30 хувиар нэмэгдүүлэхээр болжээ.

Энэ тухай салбарын сайд Б.Найдалаа "Одоогоор 30 болон түүнээс дээш хувиар цалинг нэмэгдүүлэх боломжгүй. Үйлдвэрүүд маань засварын ажлаа ч хийж чадахгүй нөхцөл байдалтай байна. Эрчим хүчний ажилчдын үндсэн цалинг 30 хувиар нэмэх тухай Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзаж ярилцсан. Үндсэн цалинг нэмэх нь яамны бодлого. Тиймээс цаашид үе шаттайгаар 30 хүртэлх хувиар нэмээд явна. Одоогоор 10 хувиар нэмэгдүүлнэ. Ингэхдээ бүх эрчим хүчний салбарын ажилчдын цалинг нэмэхгүй. Бид маш сайн тооцож, судалж байж хамгийн бага цалинтай хэр нь их ачаалалтай ажилдаг ажилчдын цалинг нэмэгдүүлнэ.

Ирэх намраас таван хувь, ирэх жилээс мөн нэмж ажиллана. Үе шаттайгаар үндсэн цалинг нэмэгдүүлнэ гэсэн үг. Манай яам улсын төсвөөс цалин авч нэмдэг салбар биш. Үйл ажиллагаа явуулж буй компани нь ашигтай ажиллахын хэрээр цалин урамшуулал нь нэмэгдэж явдаг. Хариуцлагатай хэлэхэд эрчим хүчний салбар сэргэж байгаа" хэмээн ярилаа.

Тэгвэл өнөөдөр /2026.07.01/ эрчим хүчний ажилчдын үйлдвэрчний холбооноос Ажил хаялтаа албан ёсоор цуцалж буйгаа мэдэгдлээ. Энэ тухай "ажил хаялтаас өмнө хэлэлцээрт хүрсэн нь сайн хэрэг боллоо. Ямар ч байсан салбарын сайд ажилчдынхаа үндсэн цалинг 30 хувиар үе шаттайгаар нэмэгдүүлэх амлалт өгсөн" гэв.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button