НИЙГЭМЭнтертайнмент

ОНЦЛОХ ЗАГВАР: ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга

Орчин үед ноолуурын зах зээл жил бүр тэлэхийн хэрээр хэрэглэгчид илүү даруу, минимал бөгөөд хэт чамирхалгүй хэрэглээ рүү татагдсаар буй.

Их Британийн зүрх болсон Лондон хотын алдарт “Raffles London at the OWO” зочид буудлын урилгаар зохион байгуулагдсан VIP шоуны тайзнаа Монголын ANNA CASHMERE ноолуурын брэнд өөрсдийн шинэ цагийн лайфстайл коллекцоо танилцууллаа.

Энэхүү цуглуулга нь зөвхөн хувцас загвар бус, орчин үеийн залуусын завгүй атлаа дэгжин амьдралын хэв маягийг илэрхийлж, энгийн бөгөөд тансаг байдлыг шингээсэн цоо шинэ коллекц болсноороо онцлог байв.

Японы зэнгээс эхтэй минималист хэв маяг нь ANNA CASHMERE-ийн амин сүнс гэвэл зохино. Тэд элдэв чимэглэл, хэрэглээнд буумгүй хэт ойлгомжгүй деталиудыг бүхэлд нь халж, өнгө болоод загварын хоорондын зохицлыг илүүд үзжээ.

Тэдний шинэ коллекц нь хувцас загварын голлох өнгүүд болох цагаан, улаан, хар дээр төвлөрч, коллекц хоорондоо болон бусад төрлийн хувцастай ч мөн нарийн гойд зохицохоор тооцоолсон байна.

Энэ удаагийн коллекцийн хамгийн сонирхолтой хувьсал нь дан ганц өнгөөс гадна стилийн шинэлэг шийдэл байлаа. Ноолууран хувцасны нийтлэг төрхийг эвдсэн энэхүү чөлөөт, классик хэв маяг нь өглөөний ажил хэрэгч уулзалтаас оройн аялал зугаалга хүртэл хувирч чадах олон талт байдлыг харуулж буй юм.

Дэлхийн ноолуурын зах зээлийн гол тоглогчдын дэргэд Монгол брэндийн чансааг таниулж буй ANNA CASHMERE нь дизайн, тогтвортой байдал, үзэл санааг нэг цэгт огтлолцуулж, цаг хугацааны явцад үнэ цэн нь үл алдагдах чанарыг хэрэглэгчдэд амлаж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button