Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Путинтэй 90 минут утсаар ярихдаа Украины дайныг зогсооход туслах санал тавьжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй 90 минут утсаар ярьж, Украины дайныг зогсоох шийдлийг олоход туслах санал тавьсан гэж Кремлийн зөвлөх Юрий Ушаков өнөөдөр /2026.07.05/ мэдэгдсэн байна. Хоёр улсын удирдагч бямба гарагт /2026.07.04/ утсаар ярьжээ.

Ушаков тэдний яриаг бизнесийн шинж чанартай, нэлээд бүтээлч явагдсан гэж тодорхойлсон байна. Мөн ОХУ мөргөлдөөнийг улс төр-дипломат аргаар шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа гэж мэдэгджээ. Тэрбээр Киев болон Европын холбоотнуудыг мөргөлдөөнийг өргөжүүлж, хурцатган, энгийн иргэдийн эсрэг терроризм үйлдэнэ гэж найдаж байгаа хэмээн буруутгасан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн жил ажлаа хүлээж авснаасаа хойш Украины дайныг дуусгахаар ажилласан. Гэвч тэр Израилтай хамтран Иранд цохилт өгч дайн эхлүүлснээр тэрхүү хүчин чармайлт нь зогсонги байдалд орсон юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дайн зогсвол путин ял авна шд

Холбоотой мэдээ

Back to top button