Трамп лоббидсон тул "FIFA" Америкийн тамирчны улаан хуудсыг түдгэлзүүлжээ
Энэ жилийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг АНУ, Канад, Мексик улс хамтран зохион байгуулж байгаа. АНУ-ын шигшээ баг хасагдах шатны 32 багийн тоглолтод Босни ба Херзеговинаг 2:0 оноогоор ялсан ч Фоларин Балогун улаан хуудас авсан юм. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “FIFA”-гийн Ерөнхийлөгч Жианни Инфантинод уг явдлыг хянаж үзэхийг хувьчлан асуужээ. “FIFA” Трампын хүсэлтийн дараа Балогуны улаан хуудсыг түдгэлзүүлэх томоохон шийдвэр гаргасан байна.
Тус шийдвэр гарсан даруйд спортын хэвлэлүүд шуугиж, шинжээч, тоймч болон хуучин тамирчид “FIFA” шударга үйлдэл хийв үү эсвэл өөрсдийнхөө дүрмийг зөрчсөн үү хэмээн маргаж эхэлжээ. АНУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Маурисио Почеттино Балогуны гаргасан алдаа улаан хуудас авах хэмжээнийх биш байсан гэж үзэж буйгаа илэрхийлсэн. “FIFA”-гийн шийдвэрийн дараа Трамп өөрийн сошиал хуудас дээрээ “Зөв шийдвэр гаргаж, томоохон шударга бус явдлыг өөрчилсөн “FIFA”-д баярлалаа” гэж бичжээ.
АНУ Улаанбаатарын цагаар мягмар гарагийн өглөө Бельгитэй тоглоно. Бельгийн Хаан хөлбөмбөмгийн холбоо мэдэгдэл хийхдээ “FIFA”-гийн шийдвэрт гайхаж буйгаа илэрхийлж, энэ нь тэмцээний дүрмийг зөрчсөн явдал гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.