Top StoriesНИЙГЭМНийгэм мэдээ

Засгийн газар 100 хоног | Өөртөө онц тавьсан Н.Учрал жинхэнэ дүнтэйгээ намар танилцана

Эрч хүчтэй, хурдтай ажиллахаа мэдэгдсээр Ерөнхий сайд болсон ч 80 хоноод л "Зовлон ихтэй ажил юм. Надад жаахан хугацаа өгөөрэй" хэмээн үгээ хэлсэн маягтай үг цухуйлгасан хүн бол Н.Учрал. Тэрбээр өөрийнхөө томилогдсон өдрөөс буюу 2026 оны гуравдугаар сарын 30-наас тоолон өчигдөр "Засгийн газрын 100 хоног - 100 чөлөөлөлт" гэх тайлангаа танилцуулав. Угтаа дөрөвдүгээр сарын 4-нд 16 яам 19 сайдтайгаар танхимаа бүрдүүлж, бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн байдаг.

Албаны ёсны 100 хоног нь долоодугаар сарын 12-нд тохионо. Энүүхнээс түүний амбиц харагдаж буй. Ерөөс Н.Учрал Ерөнхий сайд болсон цагаасаа эхлэн төрийн шийдвэрийг хувийн хаягаараа түрүүлж мэдээлсээр дасгасан тул олон нийт анзаарахгүй өнгөрөв. "Богино хугацаанд дуусдаггүй олон яриаг дуусгалаа" хэмээн урьтаад өөртөө онц дүн тавьчихаад буй Н.Учралын тэргүүлсэн кабинетын хийж, хэрэгжүүлснийг хамтдаа цэгнэе.


2026 оны дөрөвдүгээр сарын 1. Засгийн газрын ээлжит хуралдаан өнжив. Учир нь, Н.Учрал Ерөнхий сайдаар томилогдсон Засгийн газраа бүрдүүлж амжаагүй, Г.Занданшатар ажлаа өгсөн тул хуучин кабинет бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн юм. Энэ бол Ерөнхий сайд бол Засгийн газар биш гэдэг зааг ялгааг харуулсан бодит кейс.

Н.Учралын зовлон танхимаа бүрдүүлэхээс эхэлсэн

Тэрбээр У.Хүрэлсүх, Я.Содбаатар нарын асар богино хугацаанд угсарсан хоёр дахь Засгийн газрыг тэргүүлэхээр, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль давтал намаа ч, засгаа ч дөмөгхөн удирдах "даалгавартай" ирсэн.

Ингээд Ерөнхийлөгчийн институтэд хэт түшиглэвэл Засаг нь цөмрөөд уначих, цэрвүү барьцнаас үзье гэхэд хуурай аавдаа зэмлүүлэх эгзэгтэй байрлалд очсон нь тэр. Ерөөс танхимаа бүрдүүлэх явцаас л Ерөнхий сайдын хувьд бяр дутаж буй нь анзаарагдсан.

МАН дахь цөөнхийн бүлгээс Ч.Номин, Ж.Алдаржавхлан, С.Амарсайхан, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир гээд таван суудал авсан. Ахиад ХҮН, Үндэсний эвсэлд ахиад хэдийг хуваарилсан. Нэмээд Б.Энхбаярын зэрэг элдэв барьцаагаар орж ирсэн нь ч бий. Үлдсэн нь хэд нь голчлон "ах нарынх нь" томилгоо. Эндээс тэр хоёр жилийн хугацаанд асар хурдтай дээшилсэн шилдэг залуу улс төрч гэх PR-ийнхаа хаана ч хүрэхгүй нь илчлэгдлээ. Үнэндээ Н.Учралын хэлснээр өөрийнх нь хурдыг гүйцэж ажиллах байтугай ачаа үүрэлцэх сайд танхимд нь ховор.

Эхний 30 хоног буюу поп мэдэгдэл, сошиал сюрприз

Хэний ч тэргүүлсэн, ямар ч Засгийн газрын үед үед олон нийт, улстөрчид, сөрөг хүчнийхэн 100 хоног хүртэлх хугацаанд яаран шүүмж шидэлгүй харзнадаг. Харин Н.Учралын тухайд анхны долоо хоногоосоо л сошиалчин поп гэдэг шүүмжийг дагуулсан.

Түүний 01 тоот албан даалгавар. "Татварын өртэй 12 мянга гаруй ААН-ийн дансыг өнөөдрөөс нэг сарын хугацаатай нээлээ" гэх шийдвэр гаргасан. Эл шийдвэрээ Засгийн газрын албан мэдээнээс урьтаж, хувийн хаягаараа түлхсэн байдаг. Яг ийм төрийн ажлын эрэмбэ дарааг гээсэн, би бол Засгийн газар юм гэх хандлага 100 хоногт цөөнгүй давтагдсан.

Гэвч энэ шийдвэр бодит амьдралд нийцээгүй, нэг сарын хугацаанд өрөө төлж, хэвийн ажиллагааны горимд шилжих боломжгүй гэдгийг бизнес эрхлэгчид хэлж байсан юм. Тодруулбал, ААН-үүдийн татварын өр 3.8 их наяд, НДШ-ийн өр 155 тэрбум төгрөг атал эргэн төлөлт хаанаа ч хүрэхүй байгааг дараах дүн харуулж буй.

ЗГ-ын тайлан: Татварын өртэй 12153 компани, ААН, НДШ-ийн өртэй 6042 ажил олгогчийн дансыг нэг сарын хугацаатай нээж нийт 93.2 тэрбум төгрөг төлөгдөв.

Мега төслүүдээ гацаасан анхны Ерөнхий сайд гэх тодотголтой түүнийх болов

Нэг талаар Н.Учрал азтай Ерөнхий сайд. Тэр бүгдийг тэгээс биш тэг дундаас нь эхэлсэн. Үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөгөө УИХ-аар батлуулчихсан Засгийн газар хүлээж авсан. Бичиг цаастай зууралдах асар их хугацааг хэмнэнэ гэсэн үг. Нөгөө талаар өөрөө өмнөх Засгийн газруудад ЗГХЭГ-ын дарга, Эдийн засаг хөгжлийн сайд зэрэг өндөр алба хашиж, дээрх агуулгуудыг бичилцсэн. УИХ-ын гишүүний хувьд ч, УИХ-ын даргаар хэсэг хугацаанд ажилласныг нь тооцсон ч тэр үргэлж төрийн нарийн нандин бүх мэдээлэлд ойр байсаар ирсэн.

Гэвч Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын авторласан мега төслүүдийг анх удаа үзэж сонсож байгаа мэт аягласан. Эхлээд Туулын хурдны зам төслийг хууль хяналтыг байгууллагаас шалгаж дуустал буюу тодорхой хугацаанд зогсоосон. Дараа нь Сэлбэ дэд төв төсөл.

Засгийн газар УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын гишүүд Гадаад зээллэгийн ашиглалт, үр өгөөжийг дээшлүүлэх тухай хуулийн төслийг "булааж" зөвхөн Сэлбийн төслийг хассанаас өөр хөдөлгөөн оруулалгүй дахин өргөн барьж УИХ-аар батлуулсан. Энд Ерөнхийлөгчийн авторласан 2017 оноос баригдаж байгаа ч ашиглалтад ордоггүй Газрын тос боловсруулах үйлдвэр хасагдаагүй үлдсэн нь "хоржоонтой".

Нэмэлт мэдээлэл: Нийслэлийн 24 мега төслийг АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байна. Өнгөрсөн долоо хоногт"Сэлбэ хорин минутын хот" корпорацын гүйцэтгэх захирлыг сольж Э.Бат-Амгалангийн хүн гэгддэг Б.Мөнхбаатарыг томилсон. Мөн тус төслийг Э.Бат-Амгалан өөрийн удирддаг Барилга, хот байгуулалтын яаманд шилжүүлээд буй.

Аажимдаа авторыг нэр бүхий хүмүүсээс салгаж, өөрийнхөө тайланд тусгах шийдэл ч гэгдэж байна. Түүнчлэн УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан давуу байдлаа ашиглан бусдад "өгчихсөн" гэх Бортээгийн ордод олборлолт эхлүүлж, Б.Чойжилсүрэн, Х.Нямбаатар нарыг хэрэгт хутгаж ирсэн хагас кокс түлшийн үйлдвэрлэх ажлыг Багануурт эхлүүлсэн.

14 ТӨК-ийг татан буулгав. Захирлуудынх нь цалинг 53 хуваарь бууруулна

Засгийн газраас “Хөтөл энержи дулаан”, “Гашуусухайтын төмөр зам” , “Шивээ сервис”, "Дархан стийл”, “Багануур илч” зэрэг 14 ТӨК-ийг татан буулгаад байна. Үүний цаана давхардсан 260 орон тоог цомхотгож, жилийн 67.3 тэрбум төгрөг хэмнэнэ.

Нэмээд Ерөнхий сайд ТӨК-иудын захирлуудын цалинг 53 хувиар бууруулж, наадмын дараанаас олон улсын хөндлөнгийн аудит оруулж, улс төрийн нөлөөллөөс ангид олон улсын сайн засаглалыг бий болгоно гэдгээ мэдэгдсэн. Ерөнхийдөө ТӨК-тэй холбоотой шийдвэрүүд олон нийтээс нэмэх оноо авсан бөгөөд нийгэмд хүлээлт үүсгээд байна.

Мөн энэ Засгийн газрын үед Төрийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдлыг сайжруулах хууль батлагдлаа. Хэдийгээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед өргөн барьсан ч, УИХ-ын түвшинд гацаад байсан юм.

Оюу Толгойн хэлэлцээрт гаргасан багахан амжилтандаа бардвал унахын цондон

Саяхан сөрөг хүчний акцад өртөж Засгийн газар нь ганхах хэмжээнд хүрээд байсан Ерөнхий сайд ойрын үед дуу нь чангараад буй. Шалтгаан нь Оюу Толгойн хэлэлцээрт Монголын тал тодорхой хэмжээнд барьцаа ахиулж чадсантай холбоотой. 17 жил хөндөж чадаагүй гэрээнд хөдөлгөөн оруулах тохиролцоонд хүрсэн магтууштай үр дүн. Гэхдээ алдсан хийгээд зорьсонтой харьцуулахад бага амжилт. Нөгөөтэйгүүр, ганц түүний кабинетын газрын гавьяа биш. Г.Занданшатарын үед ч ажлын хэсгүүд хөдөлж байв.

ЗГ-ын тайлан: Менежментийн зардлыг 8 их наяд төгрөгөөр бууруулж, Монголын талын өгөөжийг 5 их наяд төгрөгөөр нэмэв. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буулгаж, хүүнд төлөх байсан 22 их наяд төгрөгийг хэмнэлээ. Оюу Толгой төслөөс 2026 онд ногдол ашиг авахаар тохиров.

Үүнтэй зэрэгцэн сөрөг хүчний зүгээс Рио Тинто компанийн гаргасан мэдэгдлээс харахад ОНТРЭ компанийн хэлэлцээр дээр буулт хийснээр Оюу Толгойн зээлийг хүүг бууруулахаар тохиолцсон байж болзошгүй байна гэж мэдэгдээд буй.

100 чөлөөлөлт буюу 100 хууль

Засгийн газрын 100 хоногтоо онцолж буй 100 чөлөөлөлтийн дийлэнх нь эрх зүйн чөлөөлөлт юм. Тодруулбал, Н.Учралын танхим Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон дагалдах 99 хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яаралтай горимоор батлуулсан.

Хамгийн олон хууль машиндсан гэх С.Бямбацогтын тэргүүлсэн парламент нэр хоч ч үүнтэй холбоотой. Хоёул Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгээр томилогдсон тэд гар нийлж ажилласан нь энэ.

Энэ завсар наадмаар далимдуулан Засгийн газраас зэсийн АМНАТ-ыг багасгах, Ноёын уулын тусгай хамгаалалтын зурвасыг хөндөж Гацууртын ордын алтыг ухах агуулгатай хуулийн төсөл зүтгүүлсэн. Гэвч олны шүүмжид өртөж нэгийг нь татсан. Нөгөө нь намрын чуулганаар эцэслэн батдуулахаар шилжээд байна.

ЗГ-ын тайлан: 15-26 хүртэлх насны цагийн ажилтан оюутныг НДШ-ээс чөлөөлнө. Олон иргэн, хуулийн этгээдтэй гэрээгээр зэрэг ажиллаж байгаа бол зөвхөн 1 гэрээнд НДШ төлнө. 5 хүртэлх ажилтантай бол 3 ажилтны ажил олгогчийн төлөх НДШ-ийг чөлөөлнө. 55/60 насанд хүрсэн бүх тэтгэвэр авагчдад улсын төсвөөс суурь тэтгэвэр олгоно. Тэтгэврийн тогтолцоог хагас хуримтлалд сонголттой, үе шаттайгаар шилжинэ.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт зэрэг нийгэмд хүлээлт үүсгээд байсан хууль батлагдсаныг дурдах нь зүй. Үүгээр Н.Учралын цөөнгүй жил ярьсан тэтгэврийн шинэчлэл хийгдэж буй.

Дээрхээс харвал, Н.Учралын Засгийн газрын ихэнх ажил цаасан дээр байна. Хууль батлуулж, эрх зүйн орчныг өөрчлөх нэг хэрэг. Хэрэгжүүлэх, бодит ажил болгох нь чухал. Засгийн газар бол цэвэр аж ахуйн ажил. Гаргасан шийдвэр, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь ард түмний амьдралд нөлөөлж байдаг. Эргээд иргэдийн амьдралд гарсан бодит өөрчлөлтөөр дүнгээ тавиулдаг алба. Энэ өнцгөөс харвал махны үнээ улиралд нь даатгаад зөнд нь хаясан, иргэд нь бензинд оочерлох дүр зураг Засгийн газрын гялгар тайлантай наалдахгүй нь.

Наадмын дараа намар гэдэг шиг Засгийн газраа арайхийн 100 хоног хүргэсэн Н.Учрал жинхэнэ дүнгээ намар сонсоно. Монголын заяа их тул 100 хоног нь наадхм дөхөж, хүмүүс билэг ерөөл хэлэлцдэг үе таарав. Одоохондоо хэн ч түүнээс тайлан тооцоо нэхэхгүй. Намрын чуулган эхэлж улс төр бужигана. АН-ын акцаас гадна Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл чамбай байж чадахгүй бол МАН-ын “УЗ” ч өөрөө түүнийг сольчихож дөнгөнө.

Одоогоор түүний хийж хэрэгжүүлсэн, үр дүн нь гарсан ажлууд гэвэл:

  • Х.Нямбаатарыг хотын даргаас огцруулж, У.Хүрэлсүх угшилтай МАН-ын олонх талынхаа даалгаврыг амжилттай биелүүлсэн.
  • Чөлөөлье санаачилгынхаа хүрээнд мухлаг нэрээр Улаанбаатарт ТҮЦ-ийг буцаан авчирсан…
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ajil ni yarihaas bish PR hiih hereggui

Зочин
Зочин

Өөрийгөө биш ард түмэн л дүн тавих ёстой

Зочин
Зочин

100 хоногийн тайлан биш, бодит үр дүн л чухал

Зочин
Зочин

Uuriiguu onts gej dugneh amarhan, irged l jinhene dung ni tavina

Зочин
Зочин

Үнэ буурч, амьдрал сайжирвал хүмүүс өөрсдөө үнэлнэ

Зочин
Зочин

Irged amidral deeree medreh oorchlolt huleej bn

Зочин
Зочин

Үнэ өсөөд байхад гоё тайлан хангалтгүй

Зочин
Зочин

Namriin dungeer bugd todorhoi bolno

Зочин
Зочин

Иргэдэд бодит өөрчлөлт хамгийн хэрэгтэй

Зочин
Зочин

Хугацаа өнгөрөхөөр бодит дүн нь харагдана

Зочиpн
Зочиpн

намар гуёагадхахууу схн уянгалжэээ зайлах гэж байгаа л гэхиин эднүүс өөрсдөөө

Зочин
Зочин

Их л сулавтар тархитай амьдрал мэдэхгүй амьтан .

Зочин
Зочин

Төрийн ажил үр дүнгээрээ үнэлэгддэг

Зочин
Зочин

Amlalt bish bieluulelt l chuhal

Зочин
Зочин

Бензин, хүнсний үнэ тогтворжвол хүмүүс баярлана

Зочин
Зочин

Төрийн өмчит компаниудын шинэчлэл үр дүнгээ өгөх ёстой

Зочин
Зочин

Онигоо болж дуусах вий

Зочин
Зочин

Ухарсан 100 хоног. Хурдан огцруул

Зочин
Зочин

Хамгийн муу eрөнхий сайд Учрал байлаа. Балай түгжил бандийг хурдан зайлуул

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

ЗочинArd tumen
ЗочинArd tumen

ih sanasan hvn d toriin joloo g bvv atguul gej yamar unen ug ve

Зочин
Зочин

Хотын иргэдийн өндөр талархлыг хүлээсэн Нямбаатарыг ажил хийгээд хэцүү байна гэж огцруулаад хотын ажлыг нураасан. УХРААСАН Хот буцаад эмх цэгцээ алдаж эхэллээ, ажлын анир чимээ эрс багаслаа...ХИЙРХЭЖ ХИЙСГЭЛЭН ХИЙСЭН ГОЛ АЖИЛ НЬ

Зочин
Зочин

Ajilaa sain hiivel hen ch demjih bolno

Зочин
Зочин

Zuv ehelsen bol duustal ni tuushtai ajillah heregtei

Холбоотой мэдээ

Back to top button