Олон улсын олимпын хороо Оросын тамирчдад тавьсан хоригоо цуцаллаа
Олон улсын олимпын хороо мягмар гарагт /2026.07.07/ ОХУ-ын олимпын хорооны үйл ажиллагааг түдгэлзүүлэх шийдвэрээ түр хугацаагаар цуцалжээ. Энэ нь ОХУ-ын хувьд 2028 оны Лос-Анжелесийн зуны наадмаас өмнө олимпын холбоонд буцаж нэгдэхэд туслах томоохон алхам боллоо.
ОХУ-ын олимпын хороо Оросын эзэлсэн Украины Луганск, Донецк, Херсон, Запорожье муж дахь олимпын зөвлөлүүдийг хүлээн зөвшөөрсөн тул 2023 оны аравдугаар сард Олон улсын олимпын хороо үйл ажиллагааг нь түдгэлзүүлсэн юм. Мягмар гарагийн шийдвэрийн үр дүнд ОХУ-ын тамирчид Лос-Анжелесийн олимпын шалгаруулалт гэх мэт бусад олон улсын тэмцээнд оролцох боломжтой боллоо. Гэхдээ ОХУ-ын тугийг мандуулж, төрийн дууллыг тоглуулах эсэх дээр шийдвэр гаргаагүй байна.
Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Кирсти Ковентри “Украины дайн болон ямар нэгэн дайныг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Дайн эхэлснээс хойш Украиныг дэмжиж ажилласнаа үргэлжлүүлнэ. Гэхдээ дайны төлөөсийг тамирчид төлөх ёстой гэж би бодохгүй байна. Засгийн газрынхаа үйлдлийн улмаас тамирчдад хариуцлага тооцох хүсэлгүй байна” гэжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Буруу, буруу!!! Оросууд төр засгийн зохион байгуулалттайгаар допингдуулдаг.