Трамп НАТО-гийн уулзалт дээр ирээд Грийнландыг авах талаар дахиж ярив
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ оны эхээр Данийн эзэнт гүрний автономит улс болох Грийнландыг Вашингтоны хяналтад авна гэж ярьж, НАТО-гийн гишүүдээ сандаргаад байсан. Барууны удирдагчид түүнийг энэ шаардлагаасаа орхиулахын тулд олон сарын турш дипломат ажиллагаа хийж байж амжилтад хүрсэн байдаг.
Тэгвэл Трамп Туркт болж буй НАТО-гийн дээд хэмжээний уулзалт дээр ирэхдээ Грийнландын талаар дахиад ярьжээ. Тэр Анкарад газардаад удалгүй “Грийнланд Дани улсад ямар ч тус болдоггүй. Бас Дани улс Грийнландад туслах гэж мөнгө зарцуулдаггүй. Харин Грийнланд бол АНУ-ын хувьд чухал бүс нутагт байрладаг. Арлыг тойроод БНХАУ болон ОХУ-ын хөлгүүд зорчдог” гэсэн байна.
Ингэж хэлснийхээ дараа Трамп нэгдүгээр сард Грийнландыг цэргийн хүчээр ч хамаагүй нэгтгэнэ гэж хэлсэн нь НАТО болон Вашингтоны харилцаанд сэв суулгасан гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Трамп Анкарад газардсаныхаа дараа НАТО-гийн удирдагчдын санааг зовоосон дахин нэг зүйл хэлсэн нь Ираны дайнтай холбоотой байв. Ираны эсрэг дайнд НАТО туслаагүйд сэтгэл их дундуур байгаа гэдгээ тэр дахин илэрхийлсэн байна. НАТО нь хамгаалах зориулалттай холбоо билээ. Тус холбоо гишүүн орон руу нь халдсан тохиолдолд л хариу арга хэмжээ авдаг.
Эх сурвалж: Euro News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.