Байгаль орчин

Өнөөдөр Улаанбаатар хотод бороо орохгүй, +25 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 

07-р сарын 08-ны 20 цагаас 07-р сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нугаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +6...+11 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22...+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +18...+23 градус, бусад нутгаар +12...+17 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өнөөдөр бороо орохгүй гэхээр ажлаа тайван амжуулах боломжтой юм байна

Зочин
Зочин

+25 хэм бол алхах, салхилахад яг таатай өдөр байна

Зочин
Зочин

Хөдөө орон нутагт аадар бороо, үерийн эрсдэлтэй тул хүмүүс анхааралтай яваарай

Зочин
Зочин

Улаанбаатарт дулаахан өдөр болох нь, сайхан мэдээ байна

Зочин
Зочин

Цаг агаарын мэдээгээ тогтмол харж байвал гэнэтийн эрсдэлээс сэргийлэхэд хэрэгтэй

Зочин
Зочин

Ийм өдөр гэр бүлээрээ гадуур салхилахад тохиромжтой санагдаж байна

Зочин
Зочин

Халуун өдрүүд үргэлжилж байгаа болохоор шингэн сайн уугаарай

Зочин
Зочин

Орон нутгаар бороо ихтэй гэсэн болохоор малчид, тариаланчид сэрэмжтэй байгаарай

Зочин
Зочин

Ийм сайхан өдөр спортоор хичээллэж, агаарт гарахад гоё байна

Зочин
Зочин

Бүгдээрээ болзошгүй үер усны эрсдэлээс сэрэмжилж, аюулгүй зорчицгооё

Зочин
Зочин

UB-d boroo orohgui gedeg saihan medee bn, gaduur garah humuusd yag taarsan tsag agaartai yum bn

Зочин
Зочин

Tsag agaariin medeegee uridchilan haraad yavbal ayul ersdelees hamgaalahad ih tus bolдог shuu

Зочин
Зочин

Орон нутагт аадар бороотой гэсэн болохоор замд явах хүмүүс анхааралтай байгаарай

Холбоотой мэдээ

Back to top button