УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Дэлхийн адууны өдөр"-ийн нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ

Монгол Улсын санаачилгаар Нэгдсэн Үндэстний Байгууллагаас баталсан "Дэлхийн адууны өдөр"-ийн нээлт Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлснээр ёслол төгөлдөр эхэллээ. Тодруулбал,

"Монгол төрийн сүлд хийморийн бэлгэдэл, Монгол түмний бахархал болсон Монгол адууны өв соёл дэлхий дахинаа түгэн дэлгэрч, алтан туурайт адууны сүрэг маань өсөн арвижихын ерөөлийг өргөн дэвшүүлье. Хүн төрөлхтний үнэнч нөхөр хүлэг морио дээдлэн тахидаг дэлхийн улс орнуудад Дэлхийн адууны өдрийн баярын мэндийг өнө эртний нүүдэлчдийн төрт ёсны арвин гал голомт, Их эзэн Чингис хааны өлгий нутаг Монгол Улсаас өргөн дэвшүүлж байна. Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтнийг мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай" хэмээн онцоллоо.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button