НИЙГЭМНийгэм мэдээ

Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрснийг сэрэмжлүүлж байна

Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрснийг Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-аас сэрэмжлүүллээ. Тодруулбал маргааш буюу долоодугаар сарын 14-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 25 сантиметр нэмэгдэж, үерийн аюултай түвшинд дөхөх бол Багануур дүүрэг орчимд Хэрлэн гол үерийн түвшинг даван үерлэх хандлагатай байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа иргэдийг

  • Голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх,
  •  Баталгаат зам гүүрээр зорчих,
  •  Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настанд тавих анхаарал халамжаа сайжруулах
  •  Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бол голын ус руу орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button