НИЙГЭМСПОРТ

Хэнтийчүүд Д.Алтанцоожийн заан цолны мялаалга наадмыг наймдугаар сард хийх тов гаргажээ

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Тулгар төрийн 2235 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд амжилттай барилдаж Монгол Улсын заан цол Д.Алтанцоожийн зааны цолны мялаалга наадмыг хийхээр болжээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл, Хэнтий аймгийн удирдлагууд ярилцаад хүндэтгэл үзүүлэх наадмыг 2026 оны наймдугаар сарын 15-17-нд Хэнтий аймгийн төв Чингис хотод зохион байгуулахаар болжээ. Тэрбээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөгөөд 2020 онд Хэнтий аймгийн баяр наадамд долоо даван түрүүлж Аймгийн арслан цол хүртэж байжээ.

Энэ жилийн баяр наадмаар Монгол Улсын заан Д.Хүдэрбулгыг давж Монгол Улсын заан цол хүртсэн билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button