ЧД-ийн Нэгдсэн эмнэлгийн лифтний хонгил руу хүн унаж нас барж, лифтчин цочролд орсны улмаас СЭМҮТ-д хүргэгджээ

ЧД-ийн Нэгдсэн эмнэлэгт акталсан лифт буюу цахилгаан шатыг онцгой тохиолдолд гэх нэрийдлээр дотоод үйл ажиллагаанд ашиглаж байсны улмаас цахилгаан шатны хонгил руу үйлчлүүлэгч ахмад настан унаж нас барсан хэрэг гарчээ. Мөн хэрэг явдлыг харсан лифт хариуцсан аж ахуйн ажилтан цочролд орсны улмаас СЭМҮТ-д хүргэгдсэн байна.
Тус хэрэг өчигдөр 09:00 цагийн орчимд гарчээ. Талийгаач 65 орчим настай бөгөөд эхнэрээ эмнэлэгт сахиж байсан аж. Эмнэлгийн барилга зургаан давхар. Талийгаачийг зургаан давхраас цахилгаан шатанд суух үед цахилгаан шат нэг давхарт гацсан байсан бөгөөд хөл алдаж энджээ. Цахилгаан шат дуудах үед эмнэлгийн лифт хариуцсан ажилтан хамт байсан гэдгийг ар гэрийнхэн нь хэлж буй.
Харин эмнэлгийн удирдлагын зүгээс "Эмнэлэг хоёр цахилгаан шаттай. Хоёулаа ажилладаггүй. Нэгийг нь хүнд өвчтөн тээвэрлэх, эмнэлгийн хог хаягдал зөөх зэргээр онцгой тохиолдолд лифтчин буюу цахилгаан шат хариуцсан ажилтны хяналтан дор хэд хэдэн удаа ажиллуулсан. Хэрэг гарах үед цахилгаан шатны шугамыг шалгаж байсан" гэх тайлбар өгсөн байна.
Тус эмнэлгийн цахилгаан шат ашиглах боломжгүй болоод жил орчим болж байгаа ч холбогдох төсөв хөрөнгийг шийдүүлж, тендер зохион байгууллалтыг шуурхайлахгүй байсаар энэ хүрчээ. Удирдлагын зүгээс актлагдсан цахилгаан шатыг онцгой тохиолдолд хариуцсан ажилтны хяналттайгаар ашиглах чиглэл өгсөн аж.
СЭМҮТ-д хүргэгдээд буй лифт хариуцсан ажилтан нь тухайн эмнэлгийн аж ахуйн ажилтнуудын нэг бөгөөд жил гаруйн хугацааны дараа тэтгэвэртээ суух байжээ. Тус ажилтан долоо хоногийн өмнө эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлсэн бөгөөд энэ үед ч цахилгаан шатны ашиглалт үйлчилгээнд дуудан ажиллуулж байсан талаар эх сурвалжууд мэдээлсэн юм.
ЧД-ийн Нэгдсэн эмнэлгийн даргаар Х.Ганцэцэг гэх эмэгтэй ажилладаг. Тэрбээр энэ оны гуравдугаар сарын 31-нд болсон Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр "2025 онд хөрөнгө оруулалтыг хангалттай хэмжээнд хийж чадсан. Манай нэгдсэн эмнэлэг 4.7 тэрбум төгрөгөөр эмнэлгийн төнөг төхөөрөмжөө шинэчилсэн. Хүний нөөцийн хангалт ч сайн байгаа" хэмээн ярьсан нь цахим орчинд ил байна.
Одоогоор талийгаач ямар шалтгааны улмаас лифтэнд суухаар завдсан, цахилгаан шатан дээр засвартай гэсэн бичиг наасан байсан эсэх нь тодорхойгүй байна. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.
Бид хэргийн эргэн тойрон дахь мэдээллийг эргэн мэдээлэх болно.
П.ДАВААЖАРГАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эмнэлгийн удирдлага, холбогдох байгууллагууд бодит хариуцлага хүлээх шаардлагатай
Ийм харамсалтай хэрэг гарсан байхад хариуцлага хэн хүлээх вэ, акталсан лифтийг ашиглаж байсан бол маш ноцтой асуудал байна
Actalsan lift ashiglasan ni unen bol hariutslagiig todorhoi togtooj buruutaid ni hariutslaga tootsoh heregtei
Эмнэлэг хамгийн аюулгүй байх ёстой газар атал ийм осол гарсан нь үнэхээр эмгэнэлтэй байна
Yamar ch shaltgaantai baisan irgediin ayulgui baidlyg hamgaalah ni hamgiin chuhal
Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье, үнэн зөв шалгаж нийтэд ил тод мэдээлээсэй
Liftchin ch bas hetsuu baidald orsniig bodhoor ene hereg olon hund setgeliin sharh uldeej baina
Төсөв шийдэгдээгүй гэх тайлбар хүний амийг нөхөж чадахгүй, урьдчилан сэргийлэх ёстой байсан
Shalgalt ni unen zov, yamar negen nuun daragduulahgui yavaasai
Hugatsaa aldaj yvsaar iim urshoolgui ur dagavar garsan ni haramsaltai
Эмнэлгийн удирдлага, холбогдох байгууллагууд бодит хариуцлага хүлээх шаардлагатай
Hugatsaa aldaj yvsaar iim urshoolgui ur dagavar garsan ni haramsaltai
Хэрэв лифт эвдэрхий байсан бол яагаад ашиглуулах нөхцөл үүссэн нь хамгийн том асуулт байна
Ийм осол дахин давтагдахгүй байх арга хэмжээг бүх эмнэлэгт авах хэрэгтэй
Ene bol zugeer neg aldaa bish systemiin asuudal shig sonsogdoj baina
Хэрэг үнэн зөвөөр шалгагдаж буруутай этгээдүүдэд хариуцлага тооцогдоосой
Лифт сайн засдаг хүн манайд дутагдалтай байна. Манай байрны лифт цахилгааны асуудалтай байнга гацдаг. Хэд хэдэн лифтчин ирээд засаж чадаагүй. Сэлбэг дутаагүй, мэдлэг чадвар дутаад бна.
Адсага, зовлого, хар тамхиийг хэдэн их наяд, тэрбумаар өөгшүүлдэг, ганц лифьт засахад яадаг бна.
Лифтчинг Цаазаар аваачээ
4.7 тэр бум төгрөгөөр тоног төхөөрөмж өө шинэчилсэн ,хангалттай хөрөнгө оруулалт хийж ажлаа тайлагнасан удирдлага, дарга даамлуудынх нь ам ажлын зөрүү ингээд илэрч бна даа. Монголд ажлын хариуцлага ,ёс зүй, стандарт гэдэг юм огт байхгүй .