НИЙГЭМНийгэм мэдээ

Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө

НИТХ-ын ээлжит хуралдаанаар НИТХ-ын 2025 оны 25/29 тоот тогтоолоор батлагдсан журмын зарим хэсгийг хүчингүй болголоо. Энэ тухай төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Чөлөөлье” аян нийслэлд ямар түвшинд явж байна, хаана гацаа үүсэж байна зэрэг асуудлыг судаллаа. Хуулиар зохицуулагдсан 40 зөвшөөрөл байдаг. Үүнээс гадна иргэдэд хүндрэл, давхардал үүсгэж буй 152 бүртгэл байгаагийн 103-аас нь чөлөөлж байна. Тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Хамгийн олон давтагдаж буй баримт бичиг нь галын аюулгүй байдлын дүгнэлт, хог тээврийн үндсэн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, орчны 50 метрийн талбайн зураглал байна. Бичиг баримтын бүрдэл нь бүртгэлийн үйл ажиллагааг зөвшөөрлийн шинж чанартай болгож байгаагаас хүндрэл үүсдэг. Тус давхардлаас нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөлж байна” гэлээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

СХД үл хөдлөх дээр байрны ордер гаргуулах гэж мөн ч их явдал чирэгдэл болсон. Одоо ч дуусаагүй л байгаа. Элдэв бичиг нэхэж, хясан боогдуулах замаар авилгал нэхдэг юм билээ. Авилгалыг өгөхгүй бол явуулаад л байдаг. Нямбаатар СХД-ийг өөрийн гар хөлөөр дүүргэж, авилгалын тор нэхсэн аалз шиг араваганаж байдаг.

Холбоотой мэдээ

Back to top button