Нийгэм мэдээ

₮50 мянгын лимит хэвээр, иргэд 5 цаг хүртэлх хугацаанд дугаарлан авч байна

Шатахууны урт дараалалд зогсож, арайхийн 50 мянган төгрөгт 16 орчим литрийг авч 2-3 хоногийнхоо хэрэглээнд залгуулсаар 20 гаруй хонолоо. Энэ хугацаанд салбар яамны зүгээс удахгүй хэвийн болно, ОХУ, БНХАУ-аас хангалттай шатахуун ирэхээр яриа хэлэлцээр хийсэн, өдөр бүр тасралтгүй нефтийн бүтээгдэхүүн ачсан вагон хилээр нэвтэрч байгаа гэх боловч дараалал тоогоор бус километрээр хэмжигдсэн хэвээр байна.

Өнгөрсөн хугацаанд иргэд тэгш сондгойгоор шатахуунд дугаарлаж, авч байсан хязгаарлалт өнөөдрөөс хүчингүй болсон. Мөн 50 мянга хүртэлх өртгөөр хязгаарлагдаж байсан нь цуцлагдах байсан ч ШТС-иуд хамгийн ихдээ ₮50 мянгад олгосоор байна.


Санал асуулга: Шатахууны ₮50 мянгын лимит, дугаарын хязгаарлалт өнөөдрөөс хүчингүй болж буй. Та аль байршилд хэр удаан дугаарлаж шатахуун авсан бэ?

Тус санал асуулгад дараах линкээр нэвтэрч оролцох боломжтой.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button