Улс төрийн мэдээ

COP17 хурлын дараа Н.Учралын Засгийн газарт ирэх сорилтууд

Н.Учралын Засгийн газар байгуулагдаад дөрвөн сар гаруй хугацаа өнгөрч байна. 2026 оны гуравдугаар сарын 30-нд Ерөнхий сайдаар томилогдож, дөрөвдүгээр сарын 4-нд 16 яам, 19 сайдтай танхимаа бүрдүүлсэн энэ Засгийн газар олон хэл ам, шүүмжлэлийг СОР17 хурлаар түр намжааж, эцэст нь намрын чуулгантай золгох гэж байна.

Г.Занданшатарын араас МАН-ын хууччуулыг намынхаа байр руу дуудаж, их, бага хурлынхаа тэргүүнд залаад зогсохгүй нэгэн цагт намаасаа "арчигдсан" ах нарыгаа өөрт нь хүч хавсрах дүрүүд хэмээн харсан Н.Учрал намын дарга, Ерөнхий сайдын суудалд очсон нь МАН-ын гурав дахь Засгийн газар. Н.Учралын амлалт ахмадуудын тэтгэвэр, ард түмний амьдрал, юм бүхнээс чөлөөлье гэх уриатай.

Үе үеийн Засгийн газрын хамгийн сорилттой үе нь намар, хавар.

100 хоногийнхоо босгон дээр "бутарчих" шахсан Н.Учралын Засгийн газар арай ядан хаврын чуулганыг өндөрлүүлж, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны Улсын төсөв боох цагаас өмнө СОР17 хурлаар багахан оноо авахаар чармайж сууна. Олон улсын зочид, төлөөлөгчдийг Монголдоо урьж, улсынхаа нэрийг гадагш чамгүй сайн сурталчиллаа гэх оноог цуглуулах сонирхол Ерөнхий сайдад ч, танхимын сайдуудад нь ч бий.

Гэхдээ СОР17 дууссаны дараа сөрөг хүчин "араа шүдээ хурцалж", төсвийн тодотголоор Н.Учралын Засгийн газрын чансааг шалгах гэж буйг тэд одоохондоо анзаарахгүй. СОР17 хурлын талаарх ямар ч сэтгэгдэл, үнэлэмж АН-ынхнаас үл цухалзана. 2026 оны улсын төсөв 2.3 их наядын алдагдал буюу түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Түүнчлэн инфляц 13 хувь, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1 сая төгрөг хүрсэн, татварын орлого нэмэгдсэн, төгрөгийн ханш суларсан гээд эдийн засгийн үзүүлэлтүүдээрээ Н.Учралын Засгийн газар муу дүн авах нь нэгэнт ойлгомжтой.

Мөн СОР17 хурлын зардал, төсөв гээд сөрөг хүчнийнхэнд "мөлжих" сэдэв мундахгүй байна.

Ялангуяа, зунжин монголчуудыг шатахуунд дугаарлуулсан Г.Дамдиннямаас өгсүүлээд Засгийн газарт хариуцлага тооцох сайд нар ч бий. Мөн "14 ТӨХК-ийг татан буулгаснаар данхар төр цомхон болж чадсан уу, чөлөөлье гэж чөлөөлснөөр бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдсэн үү, Оюу Толгойн хэлэлцээр үнэхээр өмнөх хөрөнгө оруулалтын гэрээг давсан сайн хэлцэл болж чадсан уу, Баялгийн сангийн хуримтлал юу болов, Махны үнийг төр зохицуулна гэсэн нь яав, Шатахуунгүй улс өвөлжилтөд бэлэн үү" гээд олон асуулт Н.Учралд ирнэ.

Эдгээр асуултуудын төгсгөлд МАН-ын гурав дахь Засгийн газар намрыг давж чадах уу гэдэг сорилт хүлээж байна.

Намар айсуй.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

COP17 дууссаны дараа Н.Учралын Засгийн газрын жинхэнэ шалгалт эхэлнэ. Төсөв, инфляц, шатахууны асуудлаа яаж шийдэхээс бүх зүйл шалтгаална

Зочин
Зочин

Namriin chуулgan deer zasgiin gazriin hiisen ajil, amlaltiig boditoor ni shalgah tsag irj baina. Zuvhun COP17-iin amjiltaar dungee tavih bolomjgui

Зочин
Зочин

2.3 их наядын алдагдалтай төсөв, 13 хувийн инфляц гэдэг амархан давчих тоо биш. Иргэдийн амьдрал дээр бодит өөрчлөлт хэрэгтэй

Зочин
Зочин

N Uchralyn zasgiin gazart odoo hamgiin tom sorilt ni ediin zasgiin asuudluud boloh ni todorhoi. Shatakhun, une, hansh deer bodit shiidver heregtei

Зочин
Зочин

COP17 бол Монголын нэр хүндийг олон улсад харуулах сайхан боломж байсан. Харин дотоодын асуудлаа орхиж болохгүй, одоо үр дүнгээ харуулах хэрэгтэй

Зочин
Зочин

Төрийн данхар бүтцийг цомхотгоно гэсэн амлалт хаана хүрэв гэдгийг иргэд намар асууна. Амлалт биш бодит үр дүн л чухал

Зочин
Зочин

Ene zasgiin gazar namriin uliral deer ih daramtand orno. Tusuv, tatvar, inflyats, shatakhuunii asuudluud bugd neg dor garj irne

Зочин
Зочин

Оюу Толгойн хэлэлцээр, Баялгийн сан, махны үнэ гээд олон асуудал хариулт хүлээж байна. Засгийн газар булталгүй тодорхой тайлбар өгөх хэрэгтэй

Зочин
Зочин

N Uchralyn zasgiin gazar 100 honogiin bosgo deer butarch magadgui baidald orj baisan. Odoo namriig davah ni daraagiin tom sorilt bolloo

Зочин
Зочин

Шатахууны хомсдол дахин үүсэхгүй байх нь өвөлжилтийн өмнө хамгийн чухал асуудлын нэг. Иргэдийг дахиад дугаарлуулж болохгүй

Зочин
Зочин

COP17-оор оноо авсан байж болох ч ард иргэдийн өдөр тутмын амьдрал дээрх асуудал хэвээрээ байвал тэр оноо удаан үргэлжлэхгүй

Зочин
Зочин

Ediin zasag muu baihad gadaadad hiisen surtagchilgaa dan gantsaaraa zasgiin gazriig avarch chadahgui. Dotoodiin asuudlaa ehleed shiideh heregtei

Зочин
Зочин

N Uchral amlasan zuiluudee neg negээр ni tailbarlah tsag irlee. Ard tumnii amidral, tetgever, tatvar, shatakhuunii asuudal bugd huleej baina

Зочин
Зочин

Төрийн өмчит компаниудыг цөөлсөн нь үнэхээр үр дүн өгсөн үү гэдэг нь тодорхой харагдах ёстой. Цаасан дээрх шинэчлэл хангалтгүй

Зочин
Зочин

COP17 duussanii daraa anhaaral buhэлдээ dotoodiin ediin zasag ruu shiljine. Ene ued zasgiin gazar bodit ajil, ur dungee haruulah shaardlagatai

Зочин
Зочин

Zasgiin gazar odoo surталchilgaanaas iluu bodit ur dun yarih heregtei. COP17 bol duussan, harin ard tumnii amidralyn asuudluud urgeljilj baina

оюутны холбоо
оюутны холбоо

Иргэдийн татвараар бүтсэн улсын төсвийг ач холбогдол багатай, иргэдийн амьдралд шууд нөлөөгүй , ОУ-н арга хэмжээнд цацаж үрж бгааг эсэргүүцэж бна....үндсэндээ дэлхийн ядуучуудын төлөөллийг цуглуулж хэд хоног тансаг найр хийж улс орны ядуурлыг нэмж өрөнд оруулах хэрэггүй юм.... дээр нь урт хугацааны хүүтэй зээл авч найр хийсэн нь буруу.............

оюутны холбооны хулгайч
оюутны холбооны хулгайч

ма зөв цаг үеээ олсон сэдэв бна. Сөрөг хүчин хэр ажиллаж хариуцлага тооцохыг , өмн МАН доторх эрүүл залуучуудын бүлэг хэрхэн хандахаас бүх зүйл хамаарах нь... хэрэв тэд шаадлагадаа хатуу тууштай байх аваас энэ ЗГ-ыг солих асуудал шийдэгдэж ашиг сонирхолын зөрчилтэй Дэлгэрсайхан, Номин, Дамдинням_ Найдалаа, Энхамгалан нарын саадуудаас салагах бх ооо

Зочин
Зочин

УХРАЛ-ын Засгийн Газар удахгүй Тэмбэржүржиг

Холбоотой мэдээ

Back to top button