Улс төрийн мэдээ

Т.Доржханд: Монголд криптовалют, хиймэл оюун ухааны дата төв байгуулах боломж бүрдэнэ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэртэй холбогдуулан Шадар сайд Т.Доржханд дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

"Эрчим хүчний асуудлын талаар мөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Монголчууд бид газрын доорх нүүрсийг хэрхэн ашиглах вэ гэдэг дээр шийдэл олох ёстой. Нүүрсийг шингэрүүлье гэхээр хугацаа маш их шаарддаг. Тэгэхээр эрчим хүчний нүүрсийг ашглахын тулд газрын дор станц бариад, дата төвөөр дамжуулан өгөгдлийг олон улсад зарна гэдэг санаа байгаа юм билээ. Монгол Улс яагаад хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаад байгаа вэ гэхээр нарын эрчим хүч боловсруулах өртөг нь бага. Хятадад гэхэд өндөр өртөгтэй. Монголд нар, салхины эрчим хүчний зардал, өртөг нь 4-6 цент. Сэргээгдэх эрчим хүч, газрын доорх нүүрсний эрчим хүчийг холбосноор 24 цагаар хангах эрчим хүчний нөөц боломж байгаа. Манай улс ардчилсан улс учраас гадны улсын хувьд сайн дохио гэсэн үг. Монгол руу дата төвийн асар их хэмжээний хөрөнгө оруулалт чиглэж байгаа. Ирэх долоо хоногт сайн мэдээ дуулгана гэж итгэж.

Манай улсад крипто дата төв байгуулах боломжтой. Үүнд сэргээгдэх эрчим хүч шаардлагагүй. Нүүрсний эрчим хүч байхад л хангалттай. Ирээдүйд бид эдийн засгийг солонгоруулах ёстой гэж ярьдаг учраас ирээдүйд дата төвүүдийг барих боломж бүрдүүлэх боломжийг бүрдүүлнэ. Дата төвүүдийн хамгийн хэцүү нь хөргөх систем байдаг бол манай улс хүйтэн сэрүүн бүстэй, дөрвөн улиралтай улс учраас том давуу тал болно. Уйгагүй хөөцөлдөж зүтгэсний эцэст ажил хэрэг болгохоор болсон. Ирэх долоо хоногт 130 орчим улсын НҮБ-ын удирдлагууд болон бизнесийн томоохон төлөөллүүд ирнэ. Монгол Улс дан ганц байгаль орчны асуудал бус гадны хөрөнгө оруулалт татах нөхцлийг бүрдүүлэх юм" гэв.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дэл
Дэл

Монголд эрчим хүч байхгүй байна өвөлөө яаж давах вэ гөлгөө

Зочин
Зочин

Teneg

Зочин
Зочин

Компьютер, дата, AI талаар ямарч ойлголтгүй хүмүүс хиймэл оюун ухааны дата төв байгуулна, мөнгө олно гээд эжхэллээ. Энэ бол луйвар шүү дээ. Криптовалют гээд л шуугиад Оюунгэрэл-ийн хүү Идэр-Од баахан иргэдийг луйвардаад бас л Элбэгдорж шиг гадагш зугтсан. Ингэж мэдэхгүй сэдвээрээ ярьж байгаа хүмүүс луйварчид шүү.

Холбоотой мэдээ

Back to top button