“Meta” компанийг $1.4 их наядын торгуульд унагааж магадгүй шүүх хурал эхэллээ
“Meta” компанийн платформ нь хүүхдүүдэд аюултай хэмээн буруутгасан нэхэмжлэлүүд АНУ-ын шүүх дээр бөөгнөрөх болсон. Тэгвэл тус компанийг 1.4 их наяд ам.долларын торгуульд унагааж магадгүй шүүх хурал эхэлсэн байна. Тодруулбал Калифорни, Колорадо, Кэнтакки, Нью Жерси муж 2023 онд “Meta”-г платформдоо хүүхдүүдийг донтуулах зорилготой функц нэмсэн гэж буруутгаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Тэдгээр мужууд мөн “Meta”-г 13 наснаас доош хүүхдүүдийн мэдээллийг эцэг эхийнх нь зөвшөөрөлгүй цуглуулдаг гэж буруутгасан байна. Энэ нь АНУ-ын холбооны хуулийг зөрчсөн явдал юм. “Meta” мэдэгдэл хийхдээ аюулгүй байдлыг сайн хангадаг, шүүхийн өмнө буруугүй гэдгээ харуулах хүчтэй үндэслэл бий гэжээ. Тус компани шүүх дээр ялагдвал 1.4 их наяд ам.долларын торгууль төлөх ёстой болж магадгүй гэж байгаа ч хуулийн мэргэжилтнүүд торгуулийн хэмжээг ийм өндөр дүнтэй тогтоохгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Associated Press












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.