Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп яагаад Оманыг бөмбөгдөнө гэж сүрдүүлэв

Израилтай эхлүүлсэн дайныхаа улмаас улс төрийн хэцүү нөхцөл байдалд орсон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Техранд дургүйцэж буйг хүн болгон мэдэж байгаа. Тэгвэл Ираны эсрэг талд, Ормузын хоолойн нөгөө эрэгт орших жижиг улс болох Оманд ч тэр дургүйцэж, сүрдүүлэх болов.

Дайн эхэлснээс хойш Оман харьцангуй төвийг сахисан байр суурь баримталж, АНУ, Ираны хооронд хэлэлцээ зуучлагчийн үүрэг гүйцэтгэж ирсэн. Харин газарзүйн байрлалынхаа улмаас тус улс одоо хэцүүхэн нөхцөл байдалд оржээ. Тодруулбал Оман Ормузын хоолойг хэрхэн удирдах талаар Ирантай хэлэлцээ хийхийн зэрэгцээ Трампын заналхийлэлтэй нүүр тулж байна.

Трамп энэ долоо хоногт “Fox News”-ийн сэтгүүлч Трэй Ингсттэй ярилцахдаа Оман саад болбол хүчтэй бөмбөгдөнө гэж сүрдүүлжээ. Тэр ингэж сүрдүүлэхдээ хараалын үг ашигласан байна. Трампын өмнө нь Оманд заналхийлсэн үг хэлсэн тохиолдол бий.

Трамп Оман, Ираны байгуулж буй тохиролцоонд дургүйцэж байна

Оман, Иран нар Ормузын хоолойн асуудлаар тохиролцоонд хүрэхэд ойртож байгаа нь Трампын дургүйцлийг хүргэж байгаа. Тус тохиролцооны улмаас Трамп Оманыг сүрдүүлсэн гэж Ойрх Дорнодын хоёр албан тушаалтан мягмар гарагт /2026.08.18/ хэлсэн байна.

Зургийн эх сурвалж: Times of Israel

Трамп дайныг богино хугацаанд дуусгаж, Ираныг сөрхүүлнэ гэж амласан. Мөн Техраны цөмийн хөтөлбөрийн асуудлаар Вашингтонд ашигтай тохиролцоонд хүрнэ гэж мэдэгдэж байсан. Харин бодит нөхцөл байдал Трампын хүссэнээр болсонгүй. Дайнаас өмнө олон улсын усан зам гэж тооцогддог байсан Ормузын хоолойг Иран хааж, Вашингтоны эсрэг хөшүүрэг болгон ашиглаж байна.

АНУ, Ираны хоорондын хэлэлцээ үндсэндээ зогсож, ахиц харагдахгүй болсон билээ. Зургаадугаар сард АНУ, Иран нар дайныг зогсоох анхан шатны тохиролцоонд хүрсэн юм. Тус хэлэлцээ хоёр улсыг дайныг дуусгах эцсийн тохиролцоонд хүрэх 60 хоногийн хугацаа гаргаж өгсөн.

Гэвч тэр хугацаа нь даваа гарагт /2026.08.17/ дуусжээ. Тус хугацаанд талууд нарийн зүйлсийг хэлэлцэж Ормузын хоолойг бүрэн нээж, дайныг дуусгах ёстой байсан юм. Хоёр тал хэлэлцээг сунгах шинж тэмдэг алга, Трамп Ирантай хэлэлцэх төлөвлөгөө байхгүй гэж мэдэгджээ. Харин Ираны нэгэн өндөр албан тушаалтан бүрэн довтолгоо хийх цэргийн байрлалд шилжиж байгаа гэж хэлсэн юм.

Одоо явагдаж буй цорын ганц хэлэлцээ нь Иран, Оман нарын Ормузын хоолойн хяналтын асуудлаарх хэлэлцээ байна. Оман тус хэлэлцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргаагүй. Харин Техран мэдэгдэхдээ, хамтарсан мэдэгдлийн эцсийн хувилбарыг боловсруулж байгаа гэжээ.

Эксетерийн их сургуулийн Персийн булангийн судлалын профессор Лалех Халили “Al Jazeera” агентлагт хэлэхдээ “АНУ-ын оролцоогүйгээр асуудлыг шийдэж, Ормузын хоолойгоор зорчих хөдөлгөөнийг Иран, Оман хоёр өөрсдөө зохицуулах нөхцөл бүрдвэл Вашингтоны нөлөө суларсныг харуулах бас нэгэн жишээ болно” гэж хэлжээ.

Иран Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй хөлгүүдээс төлбөр авах хүсэлтэй байгаа. Харин АНУ үүнийг эрс эсэргүүцэж байгаа юм. Олон улсын эрх зүйн хүрээнд Ормузын хоолой зэрэг байгалийн усан замаар нэвтэрсний төлөө хураамж авахыг хориглодог.

Харин даатгал, байгаль орчны хамгаалалт, усан онгоц зогсоох зэрэг тодорхой үйлчилгээний төлбөр авахыг зөвшөөрдөг. Долоодугаар сарын сүүлчээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Ормузын хоолойгоор зорчиж буй хөлгүүдээс Иран хураамж авах ёсгүй гэж анхааруулсан. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Трамп ч мөн адил байр суурь илэрхийлж, Ормузын хоолойгоор нэвтрэхэд ямар нэгэн хураамж авахгүй байх ёстой гэсэн юм юм. Харин ийм төрлийн хураамжийг АНУ авах болбол өөр хэрэг гэж Трамп хэлжээ.

Оманы Гадаад хэргийн сайд мягмар гарагт /2026.08.18/ Египетийн Гадаад хэргийн сайдтай уулзсан байна. Үүний дараа Египетийн тал мэдэгдэл гаргаж, Иран, Оман нар байгуулах гэж буй тохиролцоо нь АНУ, Ираныг хэлэлцээний ширээнд дахин суух боломж бүрдүүлж магадгүй гэжээ.

Ингэснээр хоёр тал бүх асуудлыг хамарсан, урт хугацаанд хэрэгжих тохиролцоонд” хүрэх зам нээгдэнэ гэж Египет үзэж байна. Мөн ийм тохиролцоо нь бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж тус улс мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Associated Press

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Трампын сүрдүүлэг бол зүгээр нэг үг биш, Ормузын хоолой дэлхийн нефтийн тээврийн хамгийн чухал гарцуудын нэг шүү дээ Иран Оман хоёр өөрсдөө тохиролцох тусам АНУ-ын нөлөө багасах вий гэсэн айдас харагдаж байна

Зочин
Зочин

Oman bol dunduur ni orj irsen jijig uls bish, Iran USA 2-iin hoorond zuuchilj baisan uls shuu dee Trump ingej daramtalj baigaa ni asuudliig buur l hundruulne

Зочин
Зочин

Trump iin huvid Hormuziin hooloi bol Iran deer daramt uzuuleh hamgiin tom huchin zuil ni baih, Oman Iran 2 tohirood ehelsen ni Washington-d taalagdaagui ni oilgomjtoi

Зочин
Зочин

Энд гол асуудал нь Оман биш, харин АНУ-ын бүс нутаг дахь нөлөөний асуудал болчихож байна. Оман Ирантай ярилцаж, усан замын асуудлыг зохицуулах гэж байгаа нь өөрөө дайныг намжаах боломж ч байж мэднэ

Зочин
Зочин

USA uursduu olon ulsiin huuli yaridag bj jijig ulsiig bombodno gej ailgaj baigaa ni arai heternee, diplomati gej yum baidag biz dee

Зочин
Зочин

Ормузын хоолой хаагдах эсвэл хураамжтай болох нь зөвхөн Иран, АНУ хоёрын асуудал биш. Дэлхийн нефтийн үнэ, тээвэр, эдийн засагт шууд нөлөөлнө. Тиймээс цэргийн сүрдүүлгээс илүү бодит хэлэлцээр хэрэгтэй

Зочин
Зочин

Oman bol ugaasaa USA Iran 2iin hoorond zuuchilj irsen uls, odoo ter ulsaa bas daramtalj ehelbel diplomatiin gartsgui bolno gesen ug

Зочин
Зочин

Трамп дайныг хурдан дуусгана гэж амласан ч нөхцөл байдал эсрэгээрээ улам олон талын зөрчил рүү орж байна. Ирантай шууд тохиролцож чадахгүй болсон үед Оман дээр дарамт үзүүлэх нь гарц биш

Зочин
Зочин

Ene bol yag l nuluunii temtsel bn daa, Iran Oman 2 hoorondoo tohirchihvol Trump iin gar deer baisan neg tom hushuurgui bolchihno

Зочин
Зочин

Trump iim ug helj baigaagaaraa uuriinhee diplomatiin bolomjiig l haaj baina, Oman shig zuuchlagch ulsiig heregleh heregtei baihad esregeer ni daramtalj bn

Зочин
Зочин

Oman jijig uls ch gesen gazar zuin bairshil ni mash chuhal, Hormuziin hooloin asuudald oroltsdog. Tiimees Trump iin daramtand orvol bus nutgiin baidal buur togvor gui boloh magadlaltai

Зочин
Зочин

Энэ үйл явдлаас харахад дайны гол шалтгаан нэг улсаар хязгаарлагдахгүй, газрын зураг дээрх стратегийн байрлал хүртэл асар их ач холбогдолтой болдог юм байна. Ормузын хоолой үнэхээр дэлхийн хэмжээний эмзэг цэг аж

Зочин
Зочин

Iran Oman 2 tohirch chadval neg taldaa dain namjih bolomj garna, gehdee USA uuniig huleej avahgui baival asuudal dahin l urgeljilne dee

Зочин
Зочин

Hormuziin hooloi deer tulbur avah asuudal ni uursduu mash tom asuudal bn, gehdee uuniig bombdono gej ailgahaar shiideh gej oroldoj baigaa ni bur sonin

Зочин
Зочин

Оман энэ нөхцөлд хамгийн хэцүү байр сууринд орчихлоо. Нэг талд нь АНУ, нөгөө талд нь Иран. Аль алинтай нь харилцаагаа хадгалах шаардлагатай жижиг улс учраас хүчний тоглогчдын дунд хавчуулагдах нь амаргүй

Зочин
Зочин

Trump iin zanalsan ug ni zugeer neg Omanii asuudal bish, delhiin tom gurnuud jijig ulsiin tusgaar togtnol, diplomatiin shiidliig her hundeldeg ve gedgiig haruulj bn

Дэл
Дэл

Энэ бүс нутаг төдийгүй Евро-Азийн нутаг Хятад Оросын нөлөөнд ялангуяа Хятадын орж байгаа нь Америкчуудын дургүйцлийг хүргэх нь ойлгомжтой шүү Хятад Орос Ираны гурвалын хүчийг сулруулах нь ормуцын хоолойг хэн хянах нь Америкчуудын хувьд маш чухал энэ гурав дотроос хамгийн сул нь Иран учраас дайн хийсэн гэвч Америкчууд одоохондоо бүтэлгүйтсэн цаашид яахын цаг хугацаа харуулна биздээ

Холбоотой мэдээ

Back to top button