Б.Насантогтох нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн, хэлэлцэх тов нь тодорхойгүй байна
Б.Насантогтохыг Эрчим хүчний яамны газрын даргаар ажиллаж байхдаа Баянхонгор аймгийн Шинэжинст суманд баригдах уул уурхайн баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн техник нөхцөл олгуулах хүсэлтийг баталж, 2024 оны зургаадугаар сарын 20-ны өдөр өөрийн эхнэрийн үүсгэн байгуулсан нэр бүхий аж ахуйн нэгжээр ган голтой хөнгөн цагаан утас нийлүүлэх, нийтдээ 5.5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээг байгуулж, өөртөө давуу байдал бий болгосон үндэслэлээр нэгдүгээр сард цагдан хоригдсон.
АТГ-аас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад нэгжлэгийн ажиллагаа явуулахад Б.Насантогтохын гэрээс болон хамаарал бүхий этгээдийнх нь гэрээс нийтдээ 350 орчим сая төгрөгийн гадаад валютыг хураан авсан байдаг.
Прокуророос Б.Насантогтох нарыг авилга албан тушаалын байдлаа урвуулан ашигласантай холбоотой Эрүүгийн тусгай ангийн таван зүйл ангиар ялласан байна. Хэргийг дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Насантогтоход холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хурлын тов гараагүй байгаа юм байна.
Өмнөх мэдээллийг дараах линкээс унших боломжтой
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм хэмжээний мөнгө, эрх мэдэл холбогдсон хэрэг учраас шүүх хурлыг шударга, ил тод явуулах нь л чухал байна
5.5 terbumiin geree baiguulsan hun ooroo bish ehneriinhee kompaniig oroltsuulsan ni ashig sonirhliin zurchil mun uu gedeg ni gol asuudal
350 орчим сая төгрөгийн валют хаанаас бий болсон нь бас тусдаа анхаарах ёстой асуудал шүү
Hergiin shuuhiin tov todorhoi bish geed udaad baih tusam irgediin itgel l sulrana
Албан тушаалаа ашиглаад өөртөө болон гэр бүлийн бизнестээ давуу байдал бий болгосон бол хариуцлага тооцох нь зөв
5.5 terbumiin geree bol baga mongo bish, ene hereg yaj shiidegdehiig olon hun anhaarna
Шүүх дээр нотлох баримтууд нь бүрэн шалгагдаж, хэн нь буруутай хэн нь буруугүйг хуульд нийцүүлэн тогтоох хэрэгтэй
Erh medeltei hunii ger bultei holbootoi kompani turuus tom geree avdag asuudal dahin dahin garah yum
Авлигын хэрэг дээр ял шийтгэлээс илүүтэй төрийн байгууллагын дотор ийм ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх механизм хэрэгтэй байна
350 say orchim tugrugtei tents eh guilgee hiisen hunii mungunii eh uusveriig bas todorhoi bolgoh heregtei
Хууль хүн бүрд адил үйлчилдэг гэдгийг ийм хэргүүдээр л харуулах ёстой
Shuuhiin shiidver garaagui baihad shuud buruutgah ni zov bish, gehdee barimt notolgoog ni il tod shalgah heregtei
Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүн гэр бүлийнхээ компанитай холбоотой шийдвэр гаргахдаа бүр ч өндөр хариуцлагатай байх ёстой
Iim hereg deer her hugatsaa oroh ni bish, unen zuv shiidver garah ni hamgiin chuhal
Хэрэг шүүхэд шилжсэн нь дараагийн шат эхэлж байна гэсэн үг, одоо шүүхийн шийдвэрийг л хүлээе
Ene hereg olon zuiliig todruulah bolno, ylan guya turiiin baiguullagiin geree songon shalgaruulalt her shudarga baidag talaar