Улс төрийн мэдээ

Х.Нямбаатарын Ерөнхийлөгчид дайсан үг

Х.Нямбаатар Хотын даргын үүрэгт ажлаа өгснөөс хойш гадаадад курст сурж, баяр наадмын дараа эх орондоо ирсэн. Нутагтаа амарч, будаатай цай чанаж, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөө төлөөлж бөхчүүдийг шагнаад ч амжив. Үүний дараа Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй намынхаа нөхдөд хандаж пост нийтлэх болсон. Харин хамгийн сүүлийн пост нь Ерөнхийлөгчид хандсан үг байв.

Постоос нь чиглэсэн эшлэлийг нь дурдвал "Эзний үгэнд орвол шагнал, орохгүй бол шоронд ордог. Сошиалчид, инфлүүзерүүд уул хангай тахиж, их тэнгэрт уригдаж улс орныг удирдахад оруулж буй хувь нэмэрээ үнэлүүлдэг, "Талын салхи" арга хэмжээн дээр нас барсан залуугийн тухай пост оруулсан 10 гаруй хүнийг шоронд хорьсон гэж дуулдсан. Эзнээсээ айгаад хэн ч дуугарах эрхгүй Монголстан болжээ" гэх агуулга. Төгсгөлд нь галзуу ноход чинь над руу дайрах болгонд би хариу өгөх болно" хэмээсэн байна.

Х.Нямбаатар эх орондоо ирсэн сар гаруйн хугацаандаа Хотын даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байхдаа авлига албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүйгээр гурван сар гаруй хоригдсон Т.Даваадалайг "суллаад" дахин гадагш явсан. Хурдан буцсан шалтгаан нь Нийслэлийн МАН-ын даргынх нь суудал. Хэрэв Нийслэлийн МАН-ын даргын суудлаа Ерөнхийлөгчийн талд алдвал УИХ дахь 30-ын талын хүч суларна.

Х.Нямбаатарын гадагш явсан нь, нэг талаас харахад Монголд анх удаа зохион байгуулагдаж буй COP17 хурлын үеэр улс төрөө бужигнуулахгүй гэх хүсэл, нөгөө талд намрын чуулган хүртэл Н.Учралын Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барихгүй гэх тохироонд баригдаж хүлээзнэхээр буй.

Ер Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нарын 30-ын тал болон АН-ын бүлэг намрын чуулганаар одоогийн Засгийн газрыг огцруулах нюанс дээр нэг завинд суух нь тодорхой байгаа билээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button