Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленскийн ахлах зөвлөх авлигын хэрэгт холбогдсон тул ажлаас нь чөлөөлжээ

Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Ирина Мудраг Ерөнхийлөгч Володимир Зеленский ажлаас нь чөлөөлсөн байна. Украины хэд хэдэн хэвлэл Мудраг мөнгө угаасан хэрэгт холбогдуулан шалгаж, гэрийг нь нэгжсэн гэж мэдээлжээ. Үүний дараа Зеленский зарлиг гаргаж түүнийг ажлаас нь түдгэлзүүлсэн байна.

Мудраг ажлаас нь түдгэлзүүлэхээс нэг хоногийн өмнө Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров Украинд засаглалын хямрал үүсээд байна хэмээж, сонгууль явуулахыг уриалсан юм. Тодруулбал тэр “Авлига бол суурь асуудлын шинж тэмдэг. Гол асуудал нь илүү гүн суурьтай. Бид засаглалын хямралд ороод байна” гэж хэлжээ. Федоров сайдаар ажиллаж байх үедээ явуулсан бодлогууд нь украинчуудын дэмжлэгийг ихээхэн авч байсан. Түүнийг Зеленский өнгөрсөн сард гэнэт ажлаас нь чөлөөлсний дараа украинчууд эсэргүүцлийн жагсаал хийсэн юм.

Украины Ерөнхийлөгчийн тамгын газар Мудраг ямар учраас ажлаас нь чөлөөлснөө мэдэгдээгүй байна. Мөн Зеленский Мудраг мөнгө угаасан хэрэгт холбогдсон талаар мэдээлэл гаргаагүй аж.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button