Украины цохилтод өртсөн агуулахуудад засгийн газраас туслахыг Путин үүрэг болгожээ
Долоодугаар сараас эхлэн Украины зэвсэгт хүчин ОХУ-ын цахим худалдааны хамгийн том платформ болох “Wildberries” компанийн агуулахуудад цохилт өгч байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.08.19/ мэдэгдэл хийхдээ Украины цохилтод өртсөн агуулахуудыг сэргээн засварлах хөтөлбөр эхлүүлэхийг засгийн газартаа үүрэг болгожээ.
Одоогийн байдлаар Украин “Wildberries”-ийн 30 гаруй агуулахад агаарын цохилт өгч, тус компанийн агуулахын хүчин чадлын ихээхэн хэсгийг алдагдуулаад байгаа юм. Путин “Wildberries”-ийг нэрлэлгүйгээр хэд хэдэн логистикийн барилгыг сэргээн засварлахад төрийн дэмжлэг шаардлагатай байгааг дурджээ. Тэр “Мэдээжийн хэрэг ийм төрлийн халдлага ноцтой үр дагаварт хүргэх боломжгүй, хүргэхгүй. Гэхдээ хохирол учруулж байна. Хохирол учруулж буй нь илэрхий гэдгийг бид хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.