Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд:
21-нд Сүхбаатарын нутаг, 22-нд Дорнодын өмнөд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
08-р сарын 20-ны 20 цагаас 08-р сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсгээр, өдөртөө баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж, Онон, Халх голын хөндийгөөр +3...+8 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18...+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +8...+13 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар +13...+18 градус, Хангай,Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +18…+23 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +11...+13 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улаанбаатарт бороо орохгүй нь сайхан мэдээ байна, сүүлийн хэд хоногийн сэрүүхэн борооны дараа өнөөдөр арай тухтай өдөр болох нь
+24 bol yag goy bn aa, heterhii haluun ch bish huiten ch bish, ajil amraltaa zohitsuulaad gaduur yvahad dajgui odor bn
Сүхбаатар, Дорнодынхон аадар бороотой гэсэн байна, гол усны ойролцоо байгаа хүмүүс жаахан анхааралтай байхад илүүдэхгүй байх
UB-d boroo orohgui geheer ydaj zam taiwan baih ni dee, tugjreltei udur boroo orvol bur hetsuu boldog shuu
Тэрэлжид +21…+23 гэж байна, хотод халуундаад байвал тийшээ гарах сайхан сонголт юм байна
Өнөөдөр хотод цаг агаар гайгүй юм байна шүү, өглөө сэрүүхэн өдөртөө дулаахан яг зуны сүүл үеийн сайхан өдөр
Margaash ni Dornoдiin umnud hesgeer boroo ih oroh yum bn, ayalj yvaa humuus tsag agaaraa sain harj yavaarai
Хотод бороо орохгүй ч гэсэн бусад нутгаар аадар орно гэсэн болохоор хөдөө замд гарч байгаа хүмүүс бол болгоомжтой л явах хэрэгтэй
Tenger uulzaj bgaa yum shig uul ihtei odor boloh ni dee, gehdee boroo orohgui geheer dajgui l bn
Монголын цаг агаар нэг өдөртөө л хэд хэд өөрчлөгдөөд байх юм, өглөө гарахдаа сэрүүхэн оройдоо бас дахиад сэрүүхэн болохоор хувцсаа зөв сонгоорой
Sukhbaatar Dornod ruu yavj bgaa humuus anhaaraltai yvah heregtei yum bn, aadar boroo gedeg chin zamd bas ersdeltei shuu
Hotiin tsag agaар yag namriin ehlel shig bolj bn, udur +24 ch shunu +11 geheer oroi bolhoor dajgui seruun bn
Terelj orchmoor +21 +23 geheer mash goy yum bn, hotiin tugjrelees jaahan holduulaad neg odor salhind garmaar l bn
Голын эрэг дагуу байгаа болон хөдөө орон нутагт зорчиж байгаа хүмүүс аадар борооны сэрэмжлүүлгийг тоохгүй өнгөрөөж болохгүй шүү