Италийн Комо хотын дарга дугуйнд мөргүүлснийхээ дараа дугуй унахыг хоригложээ
Италийн Комо хотын дарга Алессандро Рапинез зургаадугаар сард хотын захиргааны барилгаас гарч явахдаа цахилгаан дугуйнд мөргүүлжээ. Үүний дараа тэрбээр хотын төвд цахилгаан болон энгийн унадаг дугуйтай явахыг хориглох шийдвэр гаргасан байна.
Алессандрогийн энэхүү шийдвэрийг оршин суугчдын бүлэг болон улстөрчид шүүмжилж, хувийн чанартай өшөө авалт хийж байна гэжээ. Мөн идэвхтнүүд түүнийг хоригоо цуцлахыг уриалж гарын үсэг цуглуулж эхэлж, дугуй унагчид есдүгээр сарын дундуур эсэргүүцлийн жагсаал хийж хотын төвөөр дугуйтай явахаар бэлтгэж эхэлсэн байна. Тэрбээр уг шийдвэрээ хамгаалж үг хэлэхдээ “Цахилгаан дугуйнд мөргүүлсэн тул ийм арга хэмжээ авлаа гэж намайг буруутгаж байна. Мэдээж энэ нь үнэн. Гэхдээ хүн өөрийн туулсан үйлдээ тулгуурлаж үйлдэл гаргадаг. Би ийм араатнуудад мөргүүлэх ямар байдгийг сайн мэднэ” гэжээ.
Хотын төвд дугуй унахыг хориглох нь олон нийтийн аюулгүй байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай гэж Алессандро хэлсэн байна. Тус хот 2022 онд түрээсийн цахилгаан скүүтерийг хориглож байсан юм.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.