Улс төрийн мэдээ

Г.Дамдинням: Бензин дэлхий даяар олдож байгаа нь л их юм болоод байна

ШТС-уудад энгийн АИ 92 бензин 3040 төгрөг буюу 200 төгрөгөөр нэмэгдсэн бол Евро 5 стандартын бензин 4950 төгрөг хүрээд байгаа билээ.

Гэтэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд энэ талаар өөрийн Х хуудаст "Евро 5 стандартын бензин БНХАУ, ОХУ-аас орж ирж байгаа үнээрээ л зарагдаж байгаа. Бензин дэлхий даяар олдож байгаа нь л их юм болоод байна. Үнэ чөлөөл гээд байдаг шүү дээ. Төр зөвхөн энгийн АИ 92 дээр л үнэ барьдаг. Бусад дээр нь оролцдоггүй. Оролцох ч буруу" хэмээн бичсэн байна.

Өөрөөр хэлбэл цаашид энгийн АИ 92 бензинээс бусад төрлийн шатахууны үнэ аль хүртэл өсөхийг салбар яам шийдвэрлэхгүй гэж буй бололтой. Үнэ нэмэгдсэн ч иргэд шатахуунд дугаарлаж, хоносон хэвээр байгаа бөгөөд нийлүүлэлт тогтворжиж, хэвийн болно гэсэн хүлээлт сүүлийн 14 хоног үргэлжилж байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Америк Ираны дайнаас болж нефть түгээдэг Ормузын хоолой хаагдсан, бидэнд шатахуун өгдөг Орос Украйнтай дайнтай байгаагаас бензин ховордож байгаа нь үнэн. Харин олдож байгаа нь их юм

Зочин
Зочин

Үнэн шүү. Лэлхий даяар бензиний хямралтай бн

Холбоотой мэдээ

Back to top button