Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ түүхэнд үзэгдээгүй хатуу хориг Иранд тавина гэв

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент пүрэв гарагт /2026.08.20/ мэдэгдэхдээ Вашингтон түүхэнд үзэгдээгүй хатуу хориг Иранд тавина гэжээ. Маш хатуу хориг тавьснаар цэргийн томоохон ажиллагаа явуулах хэрэгцээг бууруулна гэж бодож буйгаа тэр илэрхийлсэн байна. Түүнийг ингэж хэлэхээс өмнө буюу лхагва гарагт /2026.08.19/ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп эдийн засгийн дайн өрнүүлж, Иранд ямар нэгэн байдлаар санхүүгийн аврах шугам өгсөн улсад арга хэмжээ авна гэж анхааруулсан юм.

Трамп, Бессент нарын сүрдүүлгийн дараа газрын тосны үнэ өнгөрсөн гурван долоо хоногийн турш үзэгдээгүй хэмжээнд хүрч өсжээ. Бессент энэ талаар “CNBC” агентлагт ярихдаа “Газрын тосны үнэ үүнээс болоод яагаад өссөнийг ойлгохгүй байна. Хэрэв бид дээд зэргээр эдийн засгийн дарамт шахалт үзүүлбэл томоохон хэмжээний цэргийн ажиллагаа явагдах боломж бага гэсэн үг” хэмээсэн юм. Дэлхийн эдийн засагт олон тэрбум ам.долларын хохирол учруулж, эрчим хүчний хомсдол үүсгэж буй тус дайн хэзээ дуусах нь тодорхойгүй байна. АНУ, Иран нар Ормузын хоолойг нээхийн тулд хоёр ч удаа гал зогсоосон ч бүтэлгүйтсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button