Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил Газын зурвасыг бөмбөгдөж буй нь энхийн хэлэлцээнд сөргөөр нөлөөлж байна гэж зуучлагдчид мэдэгджээ

2025 оны аравдугаар сард Газын зурваст гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч гэсэн Израил тус нутгийг бөмбөгдсөөр байгаа юм. Мягмар гарагаас /2026.08.19/ хойш Израилын цохилтын улмаас 16 хүн амь үрэгджээ. Ийм байдлаар бөмбөгдсөөр байх нь Газын зурвасын дайныг зогсоох энхийн хэлэлцээнд сөргөөр нөлөөлж байна гэж Турк, Египет, Катар мэдэгдсэн байна. Тус гурван улс Газын зурвасын дайныг дуусгахын тулд зуучлагчаар ажиллаж байгаа юм.

Турк, Египет, Катар хамтран мэдэгдэл хийхдээ “Газын зурвас дахь мөргөлдөөнийг дуусгах төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд эрчимтэй хичээж буй энэ үед Израил дайралтуудаа нэмэх боллоо. Эдгээр цохилт нь бүс нутгийн болон олон улсын хүчин чармайлтад сөргөөр нөлөөлж байна” гэжээ. Тэд Израилыг гал зогсоох тохиролцоог хүндэтгэж, хурцадмал байдлыг нэмэгдүүлэхгүй байхыг уриалсан байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button