Гадаад мэдээДЭЛХИЙ

Иран АНУ-ын хоригийн эсрэг сүйрэлд хүргэх арга хэмжээ авна гэж анхааруулжээ

Иран баасан гарагт /2026.08.21/ мэдэгдэл хийхдээ, АНУ-аас дахин заналхийлбэл сүйрлийн хэмжээнд хүргэх хариу арга хэмжээ авна гэж анхаарууллаа. Үүнээс өмнө Вашингтон мэдэгдэхдээ Ираны эрх баригчдыг түлхэн унагаах зорилгоор түүхэнд үзэгдээгүй атуу санхүүгийн хориг арга хэмжээ авна гэж мэдэгдсэн юм.

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хориг арга хэмжээний талаар даваа гарагт /2026.08.24/ дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр бэлтгэж байгаа гэж хэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мөн өмнө нь Ираны эдийн засагт ямар нэгэн хэлбэрээр авралын гарч олгосон улсуудад санхүүгийн хатуу арга хэмжээ авна гэж анхааруулсан байна.

Тэгвэл Ираны Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Али Абдоллахи анхааруулахдаа АНУ-ын ямар нэгэн заналхийлэлд өргөн хүрээтэй, шийдэмгий хариу арга хэмжээ авна гэжээ. Тэр “Ираны зэвсэгт хүчин хуурай газар, далай, агаар, агаарын довтолгооноос хамгаалах систем болон цахим орчинд бүрэн бэлэн байдалтай байна. Дайсны зүгээс шинээр заналхийлсэн тохиолдолд бид хүчтэй, сүйрлийн хэмжээнд хүргэх хариу цохилт өгнө” гэж хэлсэн аж

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button