Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Ормузын хоолойг АНУ-ын газар нутаг гэж боддог хэмээв

Доналд Трамп баасан гарагт /2026.08.21/ Ормузын хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр гэсэн байна. Өмнөд Каролина мужид сонгуулийн кампанит ажил хийхдээ Трамп "Бид үнэхээр ялсан эсэхээ ч мэдэхгүй байна. Учир нь одоогийн байдлаар Ормузын хоолойг би Америкийн нутаг дэвсгэр гэж үзэж байгаа" гэж хэлжээ. Мөн тэр Ираныг дахин бөмбөгдөх талаар хошигносон байна.

Тодруулбал Трамп "Баасан гарагийн орой болж байна. Бидэнд хангалттай цаг бий. Би өөр юу хийх ёстой юм бэ. Буцаад Ираныг жаахан дахиад бөмбөгдөх үү” гэжээ. АНУ, Иран нар энхийн тохиролцоонд хүрэх гэж хоёр удаа гал зогсоох болсон ч тэр нь бүтэлгүйтэж мөргөлдөөн зургаа дахь сардаа үргэлжилж байна. Трампын захиргаа Иран үзүүлэх эдийн засгийн дарамтаа улам чангатгах бодлого баримтална гэдгээ мэдэгдээд буй. Хоригийнхоо хүрээнд Ираны газрын тосны экспортын хамгийн чухал маршрут болох Ормузын хоолойг ашиглан, нефть тээвэрлэх боломжийг хязгаарлахыг зорьж байгаа юм.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button